Thursday, December 1, 2011

ДИВААЖИН

Vхээд төрөх диваажингийн орон
Vvлнээс дээш бий гэлцэнэ
Vнэн ч бай, худал ч бай тэр яахав
Vхэхийн тэр цагт харин,

Залууд хийсэн vйлийн vрээр
Замбуулингийн тэр диваажинд биш
Энэ биеэрээ эдэлж дуусах
Эрлэг тамд нь очих байлгvй

Найз нартаа бичсэн захидал

Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа

Yеийн та нартаа би захидал бичихийн учир
Yзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа
Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Yймээн аймаан багын зан минь хувирлаа

Thursday, November 24, 2011

Би Буурайтай хүн


Ингээд бодох нь ээ, Амьдрал гэж үнэхээр гоё юмаа. Мэдээж энэ үгийг хүн бүхэн л хэлдэг байх л даа. Гэхдээ яагаад ингэж хэлээд байдгыг урьд нь би ойлгодоггүй ч байж, анзаардаггүй ч байж.
Өшөө ч ойлгож мэдэхгүй зүйл их байна. Дөнгөж нэг оронтой тоо нэмж сурч байгаа хүүхэд шиг л байна.
Хүн гэж сонин амьтан юм. Хайртай бүхнийхээ дэргэд байх үедээ огоорч амьдардаг юм шиг.
Харин холдож алслагдахын үед хажууд байсан зүйлсээ эрж, хайж өөрөө өөрөөсөө нэхнэ.
Унтаж байсан мэт сайхан дурсамжууд ар араасаа бодол дотор нэг нэгээрээ сэрнэ.
Газар дээрх ганц бурхан Ээжээсээ энэ хорвоо дээр мэндэлж төрсөн биеийг олж, хүн болох ухааныг минь харин Буурай минь л өсгөж өгчээ надад.
Өнгөрсөн шөнө би буурайдаа зүүн хацраа үнсүүлээд Эрээн хот хүрэх галт тэргэндээ сууж байснаа зүүдэллээ.
Яагаад ч юм Буурайгаа их санснаа одоо л мэдлээ. Өглөө босоод би өөрөөсөө багадааа хэн байснаа асуусан юм.
Харин би багадаа...........

Багадаа би буурайдаа үүрүүлэх дуртай нэгэн байж.
Багадаа би буурайгынхаа дэргэд бүх л өдрийг өнгөрөөдөг нэгэн байж.
Багадаа би буурайгийн луутыг амттаны ундрага мэт боддог нэгэн байж.
Багадаа би буруу зөвийн ялгааг буурайгаасаа сонсдог нэгэн байж.
Багадаа би буруу үйлийн эзэн ч буурайгынхаа дэргэд баатар нэгэн байж.
Багадаа би мэдэх мэдэхгүйн ялгааг буурайгаараа хэлүүлдэг нэгэн байж.
Багадаа би үгээр болдоггүй аав ээжийн талаар буурайдаа ховлодог нэгэн байж.
Багадаа би юмсын учир утгыг буурайгаараа тайлуулдаг нэгэн байж.
Багадаа би буурайд хэлнэ шүү гэж агаа, аниа нарыгаа айлгадаг нэгэн байж.
Багадаа би ..............

БИ БУУРАЙДАА БАРУУН ХАЦРАА ҮНСҮҮЛЭХ ХҮН.

Sunday, November 20, 2011

Puducherry-гээр аялсан нь....

Өвлийн амралт маань эхэлсэнтэй холбогдуулан бяцхан аялал зугаалгын ажил хийснийхээ талаар уншиж байгаа таньд болон дүү нартаа (гэхдээ уншаагүй ч байж мэднэ хэхэ) хүргэх гэсэн юм. Уул нь бол тэтгэлэгийнхээ шугамаар Энэтхэгийн хаа нэгтээ аялах боломж амралт бүрээр тохиодог л доо. Гэхдээ манай сургуулийн амралт маань тэр аялал болохоос өмнө дуусчих болхоор тэрнээс

Friday, November 4, 2011

ҮЛ МЭДЭХ


Харанхуй байна.
Ойр орчин дэх юмс бага багаар харагдах дүрсээ алдана.
Гэхдээ энэ зүгээр л нэг харанхуй.
Гэрэл асах үед харин тэр харанхуйг олж харахгүй.
Яагаад гэвэл гэрэл ассан болохоор.

Wednesday, June 22, 2011

№4 Энэтхэгийн нэг тал

Ер нь бодох нь ээ. Энэтхэг гэж ямар их үндэстэн улсын өв болсон газар юм бэ гэмээр. Энэ нийтлэлдээ тэгтлээ бичээд байхыг бодсонгүй (Үнэндээ залхуурчихсан л даа хэхэ). Доорх хүмүүс бол Энэтхэгийн эл хэсгээр шуурьсан амьдарч буй ард болно. Хачирхалтай нь эндээс нэг ч гэсэн хар жагар олж харахгүй гэж байгаа.

№3 Аялал эхэллээ гэж



За 5 сарын 25. Өнөөдөр манай аялал жинхэнэ утгаараа эхлэх өдөр. Нөгөө хэд маань үүрийн 7 цаг болов уу үгүй юу явцгаая гэчихсэн бондоож бондоож босоцгоочихож. Цүнх саваа бэлдэж буудлынхаа түлхүүрийг хүлээлгэж өгсний дараа “рэхша” –гаа (3 дугуйт-дугуй) хөлслөөд цугларах газрын зүг нэг нэгээрээ явцгаалаа. Хэсэг явсны эцэст цугларах газар буюу бас нэг буудлын гадаа ирлээ. 

Friday, June 10, 2011

№2 Гуахатти хотод


23-05-11:  Үүрийн 6 цагийн алдад нөгөө хүрэхийг хүслэн болоод байсан газартаа буюу Гуахаттидаа ирсэн юм. Хаа сайгүй ногоон өнгөөр будагдсан ногооны талбайнууд, шигүү ойгоор дүүрэн уулсын дунд зүгээр дээрээс нь тавьчихсан юм уу гэмээр байшин барилгууд, шиврээ бороо гээд хөргөх системгүй вагон дотор биенийхээ хэдхэн литр шингэний талыг баран байж ирсэн ганц монголын хувьд нутгийн бор толгодоо харсандаа сэтгэл нь хөдөлж өөрийн эрхгүй нулимс дуслуулах мэт (ооё хаха заза ингэсхийгээд уран зохиолын халил аа төгсгөе), тийм байлаа гэж.

Wednesday, June 8, 2011

№1 Бангалориос гарсан нь


 Галт тэргэнд яаж шүршүүрт орох вэ?
Өвлийнхөө амралтын талаар бичиж дуусаагүй байтал зуны амралтынхаа аялалд явахаар болчихдог юм байж. Энэ удаа манай маршрут Guwahati / Shillong / Cherrapunji / Jayantia Hill / Mawsynran / Umiam / Guwahati, 5-р сарын 25-аас 6-р сарын 2-н хүртэл үргэлжлэх аялал юм.

Sunday, May 8, 2011

Математик (May 2011)

Энэ сарын 2-12 хүртэл манай 2-р улиралын шалгалтууд нэг нэгээрээ авагдаад дуусах юм. Одоогоор ямар ч байсан эхний 3 -г нь өгчихөөд л байж байна. Цаана нь 2 байгаа. За энэ ч яах уу гол юмандаа оръё.

Friday, April 22, 2011

№ 6: Нуурны хот буюу "Удайпур хот"-оор


За нөгөө л аялалынхаа тухай үргэлжлүүлж байна. Ойрын хэд хоног иргэний зориг гаргаж байгаад ч болтугай энэ талаарх бичлэгүүдээ дуусгахгүй бол мартагдах нь мартагдаад утга учир гэдэг юм аа алдах гээд байх шиг байна. 

Энд "Break dance" гэдгийг бол элгийг нь авдаг газар даа

Tuesday, March 15, 2011

№ 5: Нарны хот буюу "Жодьпур" хотоор (БИЧЛЭГ, ЗУРАГ)

За та бүхэндээ өвлийн амралтаараа ICCR-ынха буянаар Ражастан аймгийн хамгийн хамгийн гэгдэг хот болоод үзмэрүүдийг үзсэн талаараа хүргэж байгаа бил ээ. Зав цаг гарсангүй гэхээр бас л нэг үнэнд нийцэхгүй зүйл болох байх. Ямартаа ч ингэж тэгэж явсаар байгаад өдийг хүргэчихлээ.

Saturday, March 5, 2011

Чанасан буурцагны хот буюу Бангалори


За бяцхан зав гараад гэчихвэл худлаа ярьсан болох байх хэхэ. Муу ч сайн ч  ..... минь гэдэг шиг Бангалори хотынхоо тухай жоохон юм бичье гэж бодоод. Миний бие Бангалори хотод ирээд бараг 8-н сарыг ардаа орхичихсон юм байна. Хэдийгээр сүрхий энэ нь тэр, тэр нь тэр, ингэдэг юм тэгдэг юм гэж хэлээд байхгүй ч 1 жилийн цэргийн албаар ярьвал “хал цэрэг” хэхэ. За гол сэдэв рүүгээ оръё. Мэдээж аль болох шударга үнэнийг л барьж бичсэн болно, бичсээр ч байх болно ооё.  

Tuesday, February 8, 2011

Жагар тоглоом (БИЧЛЭГ)

Энэ бол ерөнхийдөө "амбаардах" гэдэг тоглоом л до (хэхэ). Сонирхолтой байж магадгүй юм.

Food festival (2011.02.08) БИЧЛЭГ

Блогтой гэдгээ бүүр мартах шахаж. Энэ бяцхан мэдээлэл бол коллежийн нэг өдрийн тухай ерөнхийдөө, бас сургуулийнхаа талаар бас хальт бичлэг хийсэн байгаа. Бичлэг хийчихсэн болохоор бичих нь илүүц биз дэ. Мэдээж сонирхож байвал хамаг дураарай хэхэ...

Tuesday, January 18, 2011

№ 4: "Алтан хот" буюу Jaisalmer хот (БИЧЛЭГ,ЗУРАГ)


Биканер хот яах вэ дажгүй шүү. Ялангуяа буудал нь учир нь Биканер хотын буудал нь бусад хотуудын буудалласан буудлуудаас хамгийн дажгүй нь байсан болохоор тэр, өө мартаснаас нэг оймс жагсаалтнаас гарсан юм байна хэхэ “Хархны диваажин”-гаас болоод. Дараачийн хот бол “Jaisalmer хот. Зам зуурын зүйл бол ерөнхийдөө адилхан өмнөхтэй уйтгартай. Жайсэлмэр хот маань Биканер хотоос ерөнхийдөө 333 км-ийн зайд оршдог хот юм байна лэ л дэ. Замдаа бас хоолонд орсон юм байна. Зам зуурын явдал доорхи “хошин шог”-т байгаа да ерөнхийдөө хэхэ (Баянаа даа баярлаж явдаг шүү “нэр хайрласанд”).

Friday, January 14, 2011

№ 3: Биканер хотын зүг, Биканер хотод (БИЧЛЭГ)



 хэхэ..
Дэли хотоос автобусандаа суугаад Биканер хотыг зорил оо. Биканер хот маань Дэли-гээс 500 хавьцаа км юм байна. ICCR-ийн ажилтан гээд гурван нас тогтсон баяа нар биднийг аялалын туршид хариуцаж явах юм байна ямар ч байсан. Тэдний нэг нь “Бидний аялал одоо эхэлж байна. Бид нар эхлээд 250 км яваад өдрийн хоолондоо орно. Өдрийн хоолныхоо дараа дахиад үргэлжлүүлэн явна. Оройны 9 цагийн хавьцаа бид нар Биканер хотод буудалдаа хүрчихсэн байна. Тэнд бид нар хоёр шөнийг өнгөрөөх юм” гэх зүйлсийг зарлаад “одоо та нарт өглөөний цай өгнө, хэдэн хүүхэд цагаан хоолтон бэ” гэх маягаар автобусан доторх яриа өрнөж нарийн боовны хайрцагтай өглөөний унд нэг нэгээрээ тараагдаж эхлэв. Задлаад үзэх нээ алим, гадил, өндөг, жүүс, талх, шарсан мэдэхгүй ээ нэг жижигхэн л юм байсан шиг санаж байна. Өлсөж байсан болохоор дор нь хусчихсан байх хэхэ. Автобус ч хөдлөв. 

Thursday, January 13, 2011

Тугаа залсан нь...

Монгол Улс тєрт ёсны олон зууны тvvхтэй орон билээ. Энэ тvvхэн явцдаа бид Vндсэн хуульт байгуулалд шилжсээр 90 шахам жил боллоо. БНМАУ-ын Vндсэн хуулийг 1924 оны 11 дvгээр сарын 26-ны єдєр баталж “Бvх Монгол Улсыг vvнээс хойш Бvгд Найрамдах Бvрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлvvлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мєн хурлаар сонгогдсон Засгийн газраас гvйцэтгэн шийтгvvлэх явдлыг нийтээр сvсэглэн дагавал зохино” гэж тунхаглажээ. Ийнхvv Азийн орнуудын дотроос хаант засгийг халж, Бvгд найрамдах Улсыг тунхаглан зарлаж, Vндсэн хуулиа баталсан анхны орон билээ. Vvгээрээ Монголын ард тvмэн бид бахархах бvрэн vндэстэй.”  Гэж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ах хэлсэн байна яг миний хэлэх гэж байсан үгийг хэлчихэж бас ядаж байхад ооё хэхэ. Энэ өдрийг хэд хоног хүлээж байсан юм. Учир нь дотуур байрандаа тугаа залах гээд хэхэ. Манай далбаа ч сүртэй шүү яагаад ч юм нутгаасаа гадна байгаа болохоор ч тэр үү харах бүрт улам бахархах сэтгэгдэл төрөөд байдаг юм хэхэ. Дашрамд Цацаадаа баярлал аа бас Нуркаадаа баярлалаа. Миний Монгол Улс Мандан Бадраг!!!







Friday, January 7, 2011

№ 2: Дэли-гээс Биканер хотруу явахад бэлэн боллоо

За ёстой дэлбэрцэн газар чинь харин Дэли хот юм байна лэ дэ. Анх Дэлийгийн төмөр замын буудал гэдэгт итгээгүй л дэ. Зүгээр л нэг захынх нь буудлынх нь нэг юм болов уу гээд суугаад байсан чинь үгүй бололтой галт тэргэнд сууж байсан хүмүүс бүгдээрээ ер нь гарж байх шиг байна, нэгнээс нь асуусан чинь чааваас Дэлийгийн төмөр замын буудал гэнэ ээ. Тэндэх байдал үнэхээр баргар байсан л да. Хаа сайгүй хог за тэгээд жорлон л гэсэн үг тэр үнэр танар. Ямар ч байсан галт тэрэгнээсээ буугаад орхилоо.

№ 1: Бангалориос Дэли хүрэх зам (Bangalore to New Delhi)


За юу байцгаана манайхаан. Хичээлийн эхний хагасын амралт эхэлсэн өдрөөс хойш  ICCR –ийнхаа зугаалгын хариуг тэвчээртэй хүлээсний эцэст нэг зугаалах хуваариа сонсноор миний бие болоод Цэцээ бид хоёр доорхи аялалын маршрут бүхий зугаалганд хамрагдсан болно. Энэхүү аялал нь ерөнхийдөө Энэтхэгийн Rajasthan аймагтай танилцах бүхий аялал байсан болно. 

New Delhi-Bikaner-Jaisalmer-Jhodpur-Udaipur-Ajmer-Jaipur-New Delhi
Уул нь их олон газар үзэхээр байгаа нь сонирхолтой

Tuesday, January 4, 2011

Хэн ч аав болж болно. Гэхдээ...

ААВЫНХАА ЗVРХЭНД ШИВНЭХ VГС
Сайрхаж ярих аавын жишээ болоогvй таньдаа
Сайхан дууны vг зохихгvй аавдаа
Сайхан аав гэж хэлvvлэхгvй эцэгтээ
Сайн мууг нь нуулгvй илчилж, vнэнийг єчье!

    Ааваа та хоёр vрийнхээ хэзээ мэндэлснийг
    Ааваа та намайг юунд дуртайг
    Ааваа та биднийг хэрхэн амьдарч байгааг
    Ааваа та алаг vрээ хэр хайрлаж байгаагаа мэдэхvv?

Эрийн ёсоор эхийг минь та жаргаав уу?
Эхнэр минь гэж хань шиг хандав уу?
Эцгийн ёсоор vрээ гэж санав уу?
Энэ миний буруу гээд уучлалт гуйчихаад
Эргээд давтахдаа ухаараагvй гэж vv? Та

Ээжийг минь та олон удаа зовоож
Элэг зvрхийг нь нэг бус удаа эмтэлсээн
“Эвий” гэж биднийг бодож, итгэж таньтай ахин амьдрахад
Итгэлийг нь эвдэж, сэтгэлийг нь сэвтээжээ

Гэвч,
Ааваа би таны алдаанаас олноос олон газар луу нvvж, одноос олон нєхєдтэй болсон
Ааваа би таны алдаанаас архинд согтсон нэгнээс айгаад байхааргvй зоригтой болсон
Ааваа би таны алдаанаас амьдралын минь тvшиг болсон ижийгээ амьсгалах тоолондоо хайрлах болсон
Ааваа би таны алдаанаас буруу гишгэхийг андахгvй амьдралд, хєл алдахгvй амьдрахыг хичээх болсон


Ааваа таны нуруу, бєєр vргэлж євддєг шvv дулаан яваарай
Ааваа таны нvд євддєг болжээ холыг хараарай
Ааваа таны элэг євдєнє шvv архинаас л татгалзаарай
Ааваа таны сэтгэл тань євдєж, зvрх тань ганцаардах вий алаг vрсээ санаарай

Бичсэн энэ л  vгсээрээ
Бишгvй дээ алдсан таныгаа шvvх гэсэнгvй
Билэг оюундаа тунгааж нэг бодон
Биелэшгvй гэж бодсон амьдралаа
Бvтээж амьдраасаа гэж хvссэн юмаа

Таны охин Дєлгєєн-Урсгал...