Saturday, March 5, 2011

Чанасан буурцагны хот буюу Бангалори


За бяцхан зав гараад гэчихвэл худлаа ярьсан болох байх хэхэ. Муу ч сайн ч  ..... минь гэдэг шиг Бангалори хотынхоо тухай жоохон юм бичье гэж бодоод. Миний бие Бангалори хотод ирээд бараг 8-н сарыг ардаа орхичихсон юм байна. Хэдийгээр сүрхий энэ нь тэр, тэр нь тэр, ингэдэг юм тэгдэг юм гэж хэлээд байхгүй ч 1 жилийн цэргийн албаар ярьвал “хал цэрэг” хэхэ. За гол сэдэв рүүгээ оръё. Мэдээж аль болох шударга үнэнийг л барьж бичсэн болно, бичсээр ч байх болно ооё.  

Түүхийн хуудаснаас хальт: 
“Бангалори” гэх нэр нь англиар хөрвөгдөж буусан нэр нь бөгөөд анх IX зууны үед Western Ganga Dynasty –ийн хадны бичээсэн дээр “vira gallu бичигдсэн байсан бөгөөд үгчилэн орчуулбал “Баатар чулуу” гэх утга илэрхийлж байсан байх юм ооё. Энэ бичээс нь “Begur” гэдэг газраас олдсон юм байна.  Bengaluru гэдэг нь газрын нэр бөгөөд 890 онд нилээн томоохон дайн болж байсан юм байна тэр газар нь. Эл газар нутаг нь 1004 он хүртэл Ганга вант улсын нутаг дэвсгэрийн нэгээхэн хэсэг байсан бөгөөд тэр үед “Bengaval-uru буюу “Харуулын хот” гэж нэрлэгдэж байжээ.
Манайхны хэлдгээр ардын аман зохиол, үлгэр домог гэдэг шиг Энэтхэгийн ард түмний амнаас ам дамжин яригдаж ирсэн нэг домог бол “ XI зуунд Вэра Баллалла хаан цэргүүдтэйгээ хамт ой модонд ан хийж яваад төөрөөд зайлуул, ядраад, өлсөж явж байх үед нь нэгэн ядуу бүсгүй тааралдаж чанасан буурцагаар хооллож утсын чинээ улаан амийг нь аварсан болохоор нөгөө сүрхий том хаан маань тэр газрыг (benda-kaal-uru) гэж нэрлэсэн нь орчуулбал “чанасан буурцагны хот”, дээрх нэр хувьсан өөрчлөгдсөөр одоогийн Bengaluru болсон юм аа гэж бас ярьдаг гэнэ.
МЭ 900 оноос түүхэн бичээсүүд бичигдэж эхэлсэн боловч, 1537 оноос хойш орчин үеийн хотын түүхээ бичиж ирсэн гэнэ ээ.  

Өнөөгийн Бангалори хот нь “Цэцэрлэгийн хот”, “Настангуудын диваажин” ч гэж нэрлэгддэг бөгөөд учир нь (“Bengaluru” нь Karnataka) Бангалори хотод бусад Энэтхэгийнхээ хотуудыг бодвол хамгийн их цэцэрлэгт хүрээлэнтэй хот. Тийм ч утгаараа “настангуудын диваажин” гэж бас нэрлэдэг байж болох юм.  
Бангалори хот нь Өмнөд энэтхэгийн Карнатака мужийн нийслэл бөгөөд өмнө хэсэгт нь оршдог. 741 км квадрат газар нутаг бүхий дэвсгэртэй. Хамгийн өндөр цэг нь “Видяараняапура Доддабэттахалли” хэмээх нуруу бөгөөд далайн түвшинээс дээш 920м бөгөөд эл нуруун дээр байгууллагдсан хот юм. Ойролцоогоор 6-н сая шахуу хүн амтай (бусад Энэтхэгийн хотуудаас хүн амынхаа тоогоор 3-т). Анх 1922 онд бохир усны системтэй болсон бөгөөд Аркавати, Вришабавати хэмээх хоёр гол нийт бохир усны ихэнх хувийг агуулдаг. Нийтдээ 5 бохир ус цэвэршүүлэх төв Бангалорийн зах хавиар оршдог. Бангалорийн нэг өдрийн цэвэр усны хэрэглээ ойролцоогоор 800 сая литр. Цэвэр усаа “tank” буюу хуванцар, төмөр бүхий торхонд хадгалдаг бөгөөд хамгийн том усны эх үүсвэр бүхий газрууд гэвэл Хэббал болон Улсор нуур (тэр хавиар гэхдээ жоохон өмхий л байдаг юм), Мадивала мөн Санкей хэмээх аварга том торхнууд юм. Гүний ус нь шар шороо бүхий элсэрхэг, шаварлаг давхаргад оршдог болохоор манайхан шиг нэг газар нүхлээ л, сайхан шууд аваад хэрэглэж болдоггүй юм байна л да, заавал цэвэршүүлэх хэрэгтэй. Тийм болохоор энд 20л цэвэр ус дундажаар 750 төгрөгөөр үнэлэгддэг. Хөрс нь нилэнхүйдээ шаварлаг бүхий улаан шорооноос бүрдсэн байдаг ба тэрийгээ сайхан барилгын материал болгочихно (барилгын угсармал дээвэр, тоосго гэх мэт)
IT хот, Бангалори хотод олон тооны аж үйлдвэр, компани байгаа л да гэхдээ дэлхийн хэмжээнд хүртэл хүлээн зөвшөөрөгдсөн нь бол IT. Бангалори хотын IT үйлдвэрлэл үндсэн гурван багцад хуваагддаг:
  •  Software Technology Parks of India (STPI)
  • International Tech Park, Bangalore (ITPB)
  • Electronic City ()
Мөн Энэтхэгийн эхний 2, 3-рт ордог хамгийн том програм хангамжийн компаниуд болох Infosys, Wipro –ний удирдлага нь Бангалорит байдаг ба бидний мэдэх нөгөө Google, IBM, Hewlett-Packard, Yahoo, Oracle Corporation, Cisco, Microsoft, Intel гэх нөхдүүдийн албан газар бас байдаг байх юм. 

Цаг агаарын хувьд халуун орны уур амьсгалтай газар бөгөөд улирал нь чийглэг, хуурай гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Ерөнхийдөө цаг уурын байдал нь таатай боловч зуны халуун уур амьсгал заримдаа байж суух аргагүй болгох нь жоохон хэцүү (хэхэ гэхдээ яг тэр халууныг нь бол үзээгүй л байгаа л да, одоо л халж эхэлж байгаа). Хамгийн хүйтэн үе нь 1-р сар бөгөөд дундаж хэм нь +15 харин хамгийн халуун улирал нь 4-р сар дундаж хэм нь +33. Түүхэн хуудаснаа тэмдэглэгдсэнээр хамгийн хүйтэн үе нь 1884 оны 1 сард +7.8 хэмд хүрч байсан байх юм. 



“Хоёр дугуйтны” орон, мотоцикл гээ ч унаа энд бол унадаг дугуй л гэсэн үг. За тэгээд тэрийг чинь унаж эдэлдэг нөхдүүдийн унах ур чадвар гэвэл манайхны морио яаж унадаг бил ээ тэр л гэсэн үг, манайд морь унаж чаддаггүй МОНГОЛ ХҮН гэж байдаггүйн адилаар энд  мотоцикл гээ ч унааг хүүхэд хөгшидгүй зүрхийг нь авдаг газар хэхэ. 5 настангууд бол дугуйг дөрвөлжин болтол нь.
Үүний хажуугаар бас мэдээж дөрвөн дугуйтнууд бас гурван дугуйтнууд гэж байгаа. Эндэхийн машинуудын ихэнх нь царай муутай учир нь үндэсний үйлдвэрлэлээ дэмждэгт. Энэтхэг орон бол импортлогч биш экспортлогч орон тийм ч утгаараа гаднаас юм оруулах тал дээрээ жоохон дургүй байдаг юм шиг байгаа юм. Машин ч гэхэд хэцүү үгүй ч гэхэд бас л хэцүүхэн дөрвөн дугуйтнууд хаа сайгүй, тэрэн дунд ганц нэг машин явж харагдана. Энд акцент гээ ч унааг бол бас л boss нөхдүүд унана шүү, бас Toyota, Suzuki, Mitsubishi… хэмээх лого хадсан л болохоос биш “энэ одоо хэдэн он бэ?” гэмээр унааг бас л нэг гүзээ суусан цагаавтар царайтай нөхдүүд унана, ихэнх нь бас хувийн жолоочтой.

Нийтийн тээвэр:
Манайхны байнга л хэл амны бай болж байдаг мөртлөө тэрнээсээ татгалзаж чаддаггүй нөгөө сайхан микро бол энд байхгүй. Бараг нилэнхүйдээ том том автобуснууд нийтийн тээвэрт үйлчилнэ. Гэхдээ манай микро шиг кондуктор нь орилоостой боловч яаж манай микроны кондукторыг гүйцэхэв хэхэ. Хотын төв хэсэгээрээ арай царайлаг автобуснууд нь, зах хэсгээрээ болоод ирэхээрээ жоохон хуучин талруугаа, зарим нь бүүр дайн тулаанд орчихсон юм уу л гэмээр автобуснууд үйлчилнэ. Үнэ тарифын хувьд дунджаар 300 төгрөг л гэсэн үг. Ганц хоёр буудал газар бол 100 хавьцаа төгрөг өгөө л явчихна. Нисэх онгоцны буудлаас болоод буудал руу тусгай улаан автобуснууд үйлчилдэг. Үнийн хувьд 4500 төгрөг. 

(хуучны архив бичлэгээс ооё хэхэ.)


Такси:
Энд такси ерөнхийдөө дуудлагаар л үйлчилдэг. Үнийн хувьд хэтэрхий үнэтэй оюутан хүн болохоор хэт их үнэтэй юмыг сонирхох дургүйг хэлэх үү хэхэ сууж үзээгүй л  дэ, суух ч хэрэг угаасаа гардаггүй юм чааваас. Харин гурван дугуйтдаа бол үйлчлүүлэгч нь байж чаддаг шүү ооё. Энэтхэгчүүд эл гурван дугуйт тээврийн хөсгөө “Ота” гэнэ. Үнэ тарифын хувьд харьцангуй хямдхан гэхдээ мэдээж харь царай харвал хэдэн рупий яаж унагахав л гэж боддог улс. Ота-гаар үйлчлүүлэх үе шат өсөх эрэмбээрээ гэвэл-анх мэдэхгүй шулуулна - метрээрээ мөнгөө төлж явна - тохиролцож явна - за тэгээд уугуул иргэн шиг л үзнэ дэ хэрэлдэх нэгэнтэй нь хэрэлдэж үзнэ хэхэ (мөнгөнөөсөө болоод).

Замын хөдөлгөөн:
Үнэхээр замбараагүй яг үнэнийг хэлэхэд манай Монгол хажууд нь юу ч биш хэхэ. Бүгд л тээврийн хэрэгсэлийн зорчих хэсгээрээ хөдөлгөөнд оролцчихно. Хүн, машин, мотоцикл, том жижиг тэрэг түрсэн гээд бүүр үхэр хүртэл ороод ирнэ хэхэ. Үхэр бол энд үнэн баавартай бүхэл бүтэн хурдны зам нь ганцхан үхэрнээс болоод бөглөрч болно бас хэхэ. Яагаад гэвэл үхэр бол “Бурханы уналага” болохоор тэр. За тэгээд урсгал сөрчихсөн явжил байх юм, жоохон хүүхэд трактор уначихсан бас явжил байх юм. Хамгийн тэвчээр алдагдуулам зүйл бол дуут дохио буюу сигнал. Сигналын дуу хэзээ ч тасрахгүй гээд хэлчихэд болно. Сигналын дуу нь чанга л байвал бас нэг гангараа гэсэн үг.

Гэрэл унтарчихлаа. Манай дотуур байрны нэг дүрэм болох "оройны 11 цагаас хойш гэрэл асаахыг хориглоно".
За энэ хүргээд жоохон юм аа дуусгая да. Дараагийн бичлэгээрээ уулзацгаая манайхаан. Сайхан амраарай, хэхэ. 







7 comments:

  1. mongoldoo sursanaas dr bj chadah bolvuu? surgalt ni

    ReplyDelete
  2. Kkkk ireed udaagu bhda bichsen bn te yaaaag bid nart torson setgegdel bndoo mashin, signal, uher geel kkk. yagaad goy bichleguud nemku bgaan bee uul n neg bichheere sain l bichdiin bshdee :p

    ReplyDelete
  3. Hehe. Oird harin zav tsag muutai blaa. Tegj bgaad saihan bichnee ooyo

    ReplyDelete
  4. Сайнуу би 8.10нд наана чинэ очиж сурах гэж байгаамаа бас эмэгтэй хүн болоод ч тэрүү жаахан хаширлаад л бна ер нь ямархуу вэ чи цаг зав байвал надтаи нэг чатлаач Мэссэнжэр хаягаа үлдээчхээрэй :)

    ReplyDelete
  5. sn uu medeeleld tnx. Asuult bna "Tetgeleg n sard hediig awdag yum be?"
    ene asuulttig haruilwal buur ih bayarlana shuu.. Kkkk. Yer n anh ochihod mungu tugrug her zereg heregtei we?

    ReplyDelete
    Replies
    1. Tetgeleg odoo sard 10500 rupii bolson manaihaar bol 315000 havitsa yumuda. Ehleed irehed mungu hereg bolno shu. Hamgiin gol ni bairnii baritsaa bna busdaaraa bol mungunii asuudal gaigui ee.

      Delete