Sunday, April 1, 2012

Яаж үг цээжилбэл зүгээр юм бол оо?

Миний бодлоор бол суралцах үйл хэргийг нэгэнт өнгөрөөж өөрийн гэсэн овоо хэдэн үгсийн баялагтай болчхоод түүгээрээ ямар ч сэдвийн талаар тодорхой хэмжээнд санаа бодлоо илэрхийлж чадаж байгаа хүнийг тухайн хэлээр чөлөөтэй ярьдаг хүн гэж боддог.

Ер нь хэлийг бүхий л насаараа сурдаг. Мэдээж энэ бүхэн бол шинэ үг, хэллэгтэй салшгүй холбоотой. Томоохон хэмжээний шинэ үгсийн сан бол харилцан яриан дээрээс зөнгөөрөө тархинд сууж өгдөг. Тодорхой хугацааны туршид англиар ярьдаг хүмүүсийн дунд амьдарсан хүнд бол хүссэн хүсээгүй суучихсан байдаг л даа.
Мэдээж Англи хэл сурах гэж байгаа хүн бүр л хэдэн шинэ үг цээжилчих юмсан гэсэн бодолд автагдан явж байдаг. Гэхдээ ямар үг сонгон цээжлэх хэрэгтэй юм бол? Баахан үг цээжлээд байдаг тэрийгээ хэрэглэхгүй бол тархинд чинь хог болж бохирдуулхаас цаашлахгүй.
Ер нь ямархуу байдалтайгаар үг цээжлээд байна вэ, ингэхэд? Англи үг л байвал хамаагүй гээд цээжлээд байна уу? Ямар нэг жагсаалтын дагуу дуржигнатал нь сайхан бичэж аваад цээжлээд байна уу? Эсвэл нэг зүйл уншчихаад дараа нь үг бүрийг цээжилсэн эсэхээ шалгаж үзээд байна уу?
За тэгвэл энэ талаар нэг жоохон юм сийрүүлэх гээд оролдъё л доо.

ЕРӨӨСӨӨ ШИНЭ ҮГ БИТГИЙ ХАЙ – Чи биш тэд чамайг олох хэрэгтэй.
Англи хэлийг ер нь хэрэглээний журмаар сурах нь илүү үр дүнтэй байдаг болов уу гэж боддог юм. Хүмүүс болохоор гүн гүнзгий сурах гээд мэрийгээд ирдэг болохоор толгой тархи нь эргээд утгаа алдаад ирдэг. Тэгэхлээр хамгийн шилдэг арга бол хэлийг хэрэглэх. Хэрэглээ гэхээр юу вэ, гэхээр? Нөгөө л таны юунд дуртай, юу сонирхдог тэр бүхэн чинь ороод ирнэ гэсэн үг. Энэ зүйлээ урьтал болгоод явах юм бол нэг их зовоод байлгүй шинэ үгсийн сангаа баяжуулаад байх болно гэсэн үг. Сонирхдог зүйлсээ л Англи хэлтэй холбочих хэрэгтэй.
Тэгэхлээр хэдэн зөвлөгөө маягын зүйлсийг жагсааж бичье л дээ.
·         Харилцан ярьж байгаа хүнээсээ тухайн үг эсвэл хэллэгийн утга нь юу болох тухай асуухаасаа битгий санаа зов.
·         Хэрвээ чи шинэ үгсээ бичиж авахаар шийдсэн бол утгыг нь тайлбарлахдаа англи үг ашиглаж, төрөлх хэлнээсээ аль болох хол байхыг хичээ.
·         Дахин дахин давтан хэл. Тодорхой хэмжээнд давтаж хэлснийхээ дараагаар тухайн үгээ өгүүлбэрт оруулж хэлэх хэрэгтэй. Ингэснээрээ тухайн үг тархинд чинь төдий чинээ гүн сууж өгч байна гэсэн үг.
·         Шинэ үгийг өгүүлбэртэй нь тэр чигт нь цээжлэхийг хичээ. Бусад үгтэй хэрхэн холбогдож байгааг сайн хар. Хэзээ ч битгий ганц үг тусад нь цээжлэх гэж хичээ.
·         Амьдрал дээр өдөр бүр хэрэглэгддэг энгийн тэрхүү үгсийг сонгож цээжлэхийг хичээ.

САНАМСАРГҮЙГЭЭР ТОЛГОЙНД ЧИНЬ ОРЖ ИРСЭН ҮГСИЙГ ТЭМДЭГЛЭЖ АВ

Заримдаа хүний толгойнд гэв гэнэт Англи үг ороод ирдэг. Тэр үгийг ямар утгатай болохыг нь ч мэдэхгүй. Магадгүй урьд нь хаа нэгтээ сонсож ч байсан юм шиг. Хэрэв тийм зүйл тохиолдвол тэр дор нь нэг зүйл дээр тэмдэглээд авах хэрэгтэй. Тэгээд ямар утгатай болохыг нь хайж олох хэрэгтэй. Ингэж байгаа шалтгаана нь гэвэл чи тэрхүү үгийг тодорхой давтамжтайгаар ганц хоёр удаа хаа нэгтэйгээс уншсан юмуу, эсвэл сонссон байж таараа гэсэн үг. Тийм болохоор тархинд чинь автоматаар суучихсан болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл тархи чинь чамд нэг хэрэгтэй үгийг мартахаас өмнө “Хөөе, хөгшөөн энэ үгийн тодорхойлолтыг оруулахгүй бол устгалаа шүү” гэж сануулж байгаа гэсэн үг юм л даа, хэхэ.
Үгийг цээжлэхдээ давтан давтан хэлэх аргаар цээжлэх нь хамгийн зөв арга. Ингэснээр тархинд чинь тухайн үг автоматаар сууж өгөх болно. Харин чиний хийх ёстой хамгийн чухал зүйл бол тухайн үг орсон өгүүлбэр болоод хэллэгийг сайн тодруулж, утгыг нь ойлгоход л болно.
Англи үгийг англиар нь тайлбарлаж сурах нь л хамгийн чухал. Яагаад гэвэл чи ямар нэг зүйлийг тайлбарлахдаа яг голыг нь олоод хэлчих тэрхүү үгийг тухайн мөчид санаж чадахгүй. Тийм болохоор өөр хэллэг, өөр үгсийг ашиглах хэрэгтэй гэсэн үг.  Гэхдээ мэдээж тэрхүү үгийг хайж олох гэсэн чармайлтаа хаяж болохгүй. Ингэх тусам улам л ярианы чинь чадвар дээшилсээр байх болно.
Хэрэгтэй үг гэснээс надад тохиолдсон нэг явдлыг бичмээр санагдчихлаа. Анх Энэтхэгт ирчхээд тэтгэлэгийнхээ мөнгийг чекээр авдаг байлаа. Сургуулиас зөвхөн чек л өгнө. Харин тэр чекийг би банкин дээр очиж дансандаа мөнгө болгож хийгээд хэрэглээнийхээ мөнгийг авах ёстой. Үнэндээ Монголд байхдаа ч нэг их сүртэй чек энэ тэр барьж банк ороод байдаггүй байсан болохоор Англиар юу гэж ойлгуулахаа ч мэдэхгүй нэгэн. Ямар ч байсан үүнийг л мөнгө болгох хэрэгтэй гэж бодоод банкин дээрээ ч ирлээ. Жижигхэн салбар болохоор ээлжээ хүлээн сууж байтал ээлж маань ч ирлээ. За ингээд эхэллээ дээ. Яваад очсон чинь нэг нүдний шилтэй нэлээн жингүүдлийн байдалтай махлаг эгч сууж байна.
Hi, Good afternoon, mam. I would like to cash this check, and also……..” ингээ л юу гэхээ мэдэхгүй болчихдог юм байж, хэхэ. Дотроо болохоор дансандаа мөнгө хийх гэдгийг юу гэх юм болдоо гэж бодоостой. Нөгөө эгч намайг юу гэхийг хүлээгээд хараад суучихсан. Тэгэхлээр нь шууд л “....put the money into my account ” гээ л хаячихлаа. Ямар ч байсан ойлгуулах гээд байгаагаа ойлгуулж чадсан л даа, хэхэ. Гэтэл “to deposit” гэдэг үйл үгийг хэрхэн хэрэглэхийг урьд нь мэддэг байсан бол илүү амар л байх байсан. Гэтэл нөгөө ганц үгийг цээжлэх аргаар сурсны минь алдаанаас болж хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй болж байгаа юм.
Тэгэхлээр ганц “deposit” гэдэг үгийг цээжилхээс илүүтэйгээр өгүүлбэрт ямар утгатай орж байгааг нь харж, ойлгож авснаар иймэрхүү оюуны мухардалд (mental deadlock) орохгүй байх юм байна шүү. Аливаа юманд арга саам гэж байдаг ш дээ. Тийм болохоор хөөрхөн аргыг нь олоод тэрүүхэн тэнд нь болгочихъё л доо, хэдүүлээ.
Англи хэл сурахаас өөр хийх зүйл цаана чинь зөндөө байна шүү дээ. За амжилт манайхаан.

6 comments:

  1. Гоё зөвлөгөө байна.Баярлалаа

    ReplyDelete
  2. Yeahhhh maaaaaan :)))


    PS: ene comment bichhed gardag word verification-ee disable hiij bolkumuu aimar muuhai tovogtei sanagdaad bdin

    ReplyDelete
  3. “Хөөе, хөгшөөн энэ үгийн тодорхойлолтыг оруулахгүй бол устгалаа шүү” гэж тархи чинь сануулж байгаа гэсэн үг юм-их таалагдлаа GL

    ReplyDelete
  4. u r good at this ,loved it keep it up. but what would u suggest for the TOEFL or GRE exams. we cant find or hear these exams vocabs often, and most probably they cant find us ,u know lol

    ReplyDelete
  5. Sorry, I have no idea about TOEFL and GRE whatever. But there are so many guidance, books and advices of people who have gone through it. You should prefer that and good luck to your studies.

    ReplyDelete