Tuesday, January 18, 2011

№ 4: "Алтан хот" буюу Jaisalmer хот (БИЧЛЭГ,ЗУРАГ)


Биканер хот яах вэ дажгүй шүү. Ялангуяа буудал нь учир нь Биканер хотын буудал нь бусад хотуудын буудалласан буудлуудаас хамгийн дажгүй нь байсан болохоор тэр, өө мартаснаас нэг оймс жагсаалтнаас гарсан юм байна хэхэ “Хархны диваажин”-гаас болоод. Дараачийн хот бол “Jaisalmer хот. Зам зуурын зүйл бол ерөнхийдөө адилхан өмнөхтэй уйтгартай. Жайсэлмэр хот маань Биканер хотоос ерөнхийдөө 333 км-ийн зайд оршдог хот юм байна лэ л дэ. Замдаа бас хоолонд орсон юм байна. Зам зуурын явдал доорхи “хошин шог”-т байгаа да ерөнхийдөө хэхэ (Баянаа даа баярлаж явдаг шүү “нэр хайрласанд”).

Бичлэг №1

Хоолны дараа

Үдээш хойшхон гэхэд Жайсэлмэр хотдоо ирчихсэн л дээ. Шууд үзэх газруудынхаа нэгэн дээр бууцгаасан юм. Хамгийн түрүүнд үзэх газар маань нэгэн хиймэл нуур юм байх аа. Бүгд автобуснаасаа бууцгааж биенийхээ чилээг гаргангаа бид нарт бяцхан тайлбар өгөх хөтөч өө ирэхийг хүлээсэн юм байна. Хэдэн минутын дараа хөтөч гээд тэрүүхэн тэндээ дэгжин (жоохон бөөрөнхий хэлтэй л болохоос биш) нэг ах ирснээр нууртайгаа танилцах үйл ажиллагаа эхэллээ.

Бичлэг №2

Бичлэг №3

Хэрвээ бичлэг үзсэн бол нөгөө сэргэлэн бацаан чинь
(зураглаач, орчуулагч хоёр бас хэхэ)

За хиймэл нуур руу маань орох гол хаалга нэг иймэрхүү

ICCR цуглараад...

....

Хоёр халзан нөхөр яах вэ, хэхэ гол нь цаадах нь

....


Нуураа богинохон хугацаа, товчхон тайлбар дор хальт үзсэн болсоноор дараагийн үзэх газар болох “нар жаргах”-ийг үздэг газар болох Жайсэлмэртээ л хамгийн өндөрлөг хэсэг дээр очихоор хөдөлцгөөсөн юм. Мартсанаас тэр нуурын тэнд бяцхан бэлэг дурсгалын зүйлс зардаг бацаан үнэхээр сэргэлэн гар байсан шүү хэхэ “хол явах хүүхэддээ далийчихгүй л бол”. Нарийн нарийн гудамжуудаар алив наашаа, алив цаашаа гэсээр нөгөө газартаа ирсэн юм. Жайсэлмэр хотыг ер нь хараад байх нь ээ тэр чигээрээ хуучны барилгууд сүндэрлэсэн байсан нь их сонин сэтгэгдэл төрүүлж байсан шүү. Ер нь бусад хотуудаас хамгийн өвөрмөц хот байсан шүү.

Бичлэг№ 4

За ёстой санадаггүй ээ ганц ч нэр хэхэ


Жайсэлмэр хотын дүр зураг, тэр дунд нь байгаа овоосон бүхий харагдаж байгаа нь "Бэхлэлт, Цайз" за аль нэг нь л байх


Өө энэ харин Олон Улсын Хүмүүнлэгийн ажилтантай таараад тэгээд...

Нар жаргахыг үзүүлдэг хүмүүс, үздэг хүмүүс болсон шиг хий дэмий цагийг өнгөрүүлж, бүрий болох алдад буудалдаа ирцгээсэн юм. Буудал яах вэ бас байж болох л буудал гэхдээ Биканер хотын буудлаас арай зэрэглэл муутай байсан л да хэхэ. Тэнд Биканерт болсон шиг үйл явдал яг л адилхан үргэлжилсэн байх өрөөнийхөө түлхүүрийг авах гээд. Өрөөндөө ч орчихлоо энэ удаа харин хоёр авкани биш хоёр хар залуутай хамт орсон юм байна. Африк тивийн ахан дүүс, ер нь дажгүй хүмүүс байдаг юм байна лэ, тэр хоёрын нэг нь магистрээр сурдаг нилээн ахимаг байрын нөхөр байсан болохоор мань хоёртой буу халах нь сонирхолтой байсан боловч арай том том сэдвээр байсан л даа хэхэ жишээ нь “танай улсын намын бүтэц ямар вэ? ”-ч гэх юм уу “боловсролын тогтолцоо” гэх маягаар асууж бас ярьж байсан нь Цэцээ мань хоёрын хэлний түвшинөөс хаяа нэг халиастай хэхэ. Буруу зөв ойлголцож хэсэг буу халцгаасны дараа оройн хоолондоо гарсан юм байна да.

Бичлэг№5


Шинэ өглөө бас шинэ үзэх газар хамгийн түрүүнд очсон газар маань бас нэг ордон байсан юм байна. Ер нь нилээн их юм үзсэн юм байна шүү тэр өдөр. Эхлээд ордон дараа нь хотын гудамж, сүм, цайз, ганц бөхтэй тэмээн дээр суугаад хөтлүүлэх гээд хэхэ, бас шөнийн бяцхан урлагын тоглолт гэх юмуу да.





Хоёр тэмээг бол багтаачихдаг л юм гэсэн шүү дээ

Кумар ахтайгаа хэхэ

Жайсэлмэр хот бол ерөнхийдөө хилийн хот юм байна лэ л дэ. “Хил хамгаалах хүчин” гэх бичиг наасан ногоон ногоон автобуснууд хэд хэдээрээ явж байгаа  харагдах нь тийм учиртай. Энэтхэгийн аялал жуулчлалын бодлогоор гэх юмуу да уг хотыг яг хуучны тэр л хэвээр нь хөгжүүлэх чиг хандлагыг баримталдаг юм байна лэ л дэ, юу вэ гэвэл тэр л дээр үеийн байшин байрилгын гадаад үзэмж, хэлбэр дизайн энэ тэр гээд одоо барьж байгаа болоод баригдах байшин барилгад уусгаж, шингээж, нэвчүүлэх ооё хэхэ тэр талыг барьж хөгжүүлж байгаа нь аялал жуулчлалын чиглэлд баримталж байгаа бодлогуудын нэг нь юм аа гэдгийг хөтчөөсөө олж мэдсэн юм.

энэ бол зүгээр л нэг гудамжинд нь байгаа нь энэ ш дэ

манай Баянаагийн маань хулгайгаар авсан зураг хэхэ

Нөгөө супер хүүхэлдэй хэхэ

Барилгууд нь ерөнхийдөө нэг иймэрхүү дээ

3-хан монгол ч гэсэн 39 дундаа бол .....


Нэг сүрхий сэтгүүлч нилээн дээхэн юм байх эл хотыг үзэж танилцчихаад “Жайсэлмэр хот бол тэр чигээрээ музей, музейдээ амьдардаг хүмүүс” гэх үгийг хэлсэн байдаг юм аа гэж бас хөтөчөөсөө сонссон юм байна. 

Бичлэг№ 6
Цайзруу орох замд "Гэр бүлийн бяцхан бизнес"

Тэр үедээ бол тасарцан л цайз байсан байна лэ дэ

Цайз доторх худалдааны гудмуудын нэг

Цайз тойрсон хэрэм дээрээс хот нэг иймэрхүү


Бичлэг №7


уул нь зураг авахыг хориглосон байсан л да гэхдээ хэхэ

Сүмийн тааз
манай Махаража болон түүний бүлийнхэн нь нарлахдаа суудаг байсан газар 


Ордон, цайз, хотын гудамж гээд үзэж танилцсаны дараагаар тэмээ унаж үзэхээр нэг газар руу явцгаасан юм. Тэр газар хотын төвөөсөө 40км –ийн зайд оршдог бөгөөд ерөнхийдөө амралын газрууд ихээр төвлөрсөн газар юм байна лээ л дэ. Эргэн тойронд нь нөгөө ганц бөхтэй тэмээг чинь унуулж хэдэн төгрөг олж ар гэр, ахуй амьдралаа авч явдаг нөхдүүд зөндөө. Автобуснаасаа бууцгаасны дараагаар хоёр хоёроороо тэмээн дээр суусан нь гэх үйл ажиллагаа эхэлсэн юм учир нь зүгээр л сууна, бүгд хөтлөгчтэй бас хөтлөгчийн хурдаа л явна тэр нь алхах хэхэ. Км гаран л явсан байх тэмээн дээр суух аялал дуусаж шөнө үзэх бяцхан тоглолт хүртэл цөлөөр зугаалж, зураг хөргөө татуулах ажилдаа орцгоосон юм байна.


Иран, Ирак, Монгол



За нэг иймэрхүү

Манай хөтөч л цөл гээд байсан л да харин манай хар ахан дүүс маань “энэ бол цөл биш жинхэнэ цөлд бид нар ингэж хэвтэж, сууж хамаг дураараа байх талаар төсөөлөх ч хэрэггүй” гэх юм хэхэ ямартаа ч элс байсан уу байсан тэр тэмээ нь байсан уу байсан, сайхан сэрүүхэн бас байсан л да. Зундаа бас нилээн халуун байж мэдэх газар байна лэ. Бид нар чинь өвлөөр нь аялаад байгаа улс ш дэ хэхэ цасгүй бас нэмэх 20-30 хэм л байсан болохоос биш.   
Бичлэг №8
Гэгээ тасрахын алдад нөгөө тоглолтоо үзэхээр хажууханд байх нэг амралтын газарт очицгоосон юм байна. Элдэв муу зүйлсээс хамгаалж духандаа будаг түрхүүлж хэхэ, халуун цай, хоёр хоёр ширхэг цайны пичень идсэнээр тоглолтоо эхлэхийг хүлээцгээсэн юм байна да. Тоглолт эхлэхгүй хэсэг хүлээлгэсэн нь харуй бүрий болж байсантай давхацаад нилээн жиндүүхэн байсан нь ганц дан цамцтай миний хувьд Монгол хүн тэр тусмаа Хөвсгөл нутгийн хүүгийн хатан зориг гаргах хэрэг бас гарсан юм байна шүү хэхэ.

Бүжиг дуусаж байна да

Бичлэг №9    
за бүжигчинтэйгээ ооё хэхэ
   

Дараачийн хот Jodhpur...
    




No comments:

Post a Comment