Friday, January 7, 2011

№ 1: Бангалориос Дэли хүрэх зам (Bangalore to New Delhi)


За юу байцгаана манайхаан. Хичээлийн эхний хагасын амралт эхэлсэн өдрөөс хойш  ICCR –ийнхаа зугаалгын хариуг тэвчээртэй хүлээсний эцэст нэг зугаалах хуваариа сонсноор миний бие болоод Цэцээ бид хоёр доорхи аялалын маршрут бүхий зугаалганд хамрагдсан болно. Энэхүү аялал нь ерөнхийдөө Энэтхэгийн Rajasthan аймагтай танилцах бүхий аялал байсан болно. 

New Delhi-Bikaner-Jaisalmer-Jhodpur-Udaipur-Ajmer-Jaipur-New Delhi
Уул нь их олон газар үзэхээр байгаа нь сонирхолтой
байсан боловч нэг асуудалтай тал нь Шинэ Дэли хотод 12 сарын 24-ний өглөөний 06:30 гэхэд одоо манайхаар бол тээврийн товчоо гээ ч газарт бэлэн байж байх ёстой гэсэн ганц шаардлага нь мань хоёртоо бол жоохон асуудалтай байсан л да. Учир нь бид хоёр Дэли-рүү урьд нь нэг ч удаа явж үзээгүй бас галт тэргээр Дэли хүртэл аялах Энэтхэг дэх анхны аялал байсан болохоор ч тэр үү. Гэхдээ мэдээж бид нар чинь хэн билээ Монголчууд юм хойно бяцхан асуудлыг бол шийджил таар аа (ооё хэхэ). Хариугаа сонсны маргааш нь галт тэрэгний билет захиалах талаар жоохон судалж үзлээ интернэтээс. Бүтэхгүй шинжтэй болоод явчих шиг хэхэ. Энэ түм буман хүн амтай улсын галт тэрэгний билетний захиалга гээ ч зүйл чинь худалч хүнд нэг сарын өмнө захиалж байж суудалтай болдог юм байна чааваас. Бид хоёрын явах чиглэлд билетээ хүлээж байгаа хүмүүс л гэхэд доод тал нь 150 байдаг юм байна. Явахад хоёр хоног үлдээд байдаг билет байдаггүй. Өөрсдөө билетээ захиалдаг баатар болох гэсэн чинь бүтэхээргүй болоод ирэхээр нь дотуур байрныхаа хэдээс харин асуусан чинь энд галт тэрэгний билет захиалах хоёр арга байдаг юм байна. Нэг нь дээр хэлсэнчлэн бараг нэг сар шахуу өдрийн өмнөөс захиалгаа өгчихөөд хэддүгээр чиглэлийн ямар галт тэрэг, хэддэх вагоны хэддэх суудалд хувиарлагдсанаа хүлээх. Нөгөө нэг захиалгын хэлбэр нь “TATKAL” гэж нэрлэдэг юм байна л да. Энэ нь ерөөсөө явахаасаа өмнө хоёр хоногийн өмнө захиалдаг энгийн билет захиалгаасаа ялимгүй үнэтэй. Гэхдээ нэг билетэн дээр 2-3 хүний захиалгыг бичдэг. Юу гэсэн үг вэ гэвэл тэр хэдэн хүмүүс маань дундаа ганц л билеттэй гэсэн үг.  Ер нь бяцхан туршлагаасаа зөвлөхөд тэр ТАТКАL-аар нь захиалчихаж байвал хамаагүй амар юм байна лэ. За за мань хоёр билетээ ямар ч байсан захиалаад авчихлаа ирж буцах хоёуланг нь нийтдээ манайхаар бол 45000 төгрөг. Ер нь хямдхан санагдсан Дэли,  Бангалориос нэг талдаа 2500 км, нийтдээ 5000 км. Ганц юм нь бид хоёр дээрх заасан хугацаанд нь амжиж очихын тулд 12 сарын 21-ний орой гараад 23-ны өдрийн өглөөний 10 цагт Дэлид хүрэх галт тэрэгний билет авсан нь тэнд очоод 24-ний өглөөний 6 цаг хүртэл хаана юу хийж байх нь үнэн бүрхэг байсан л да ядаж байхад хэхэ. За үхсэн болохгүй бол Галт тэрэгнийх нь буудал дээр л гүрийнэ дээ гэх маягийн юм марзагнаа л өнгөрцгөөсөн байх. 

(Доорх бичлэгээс ерөнхийдөө дотуур байрнаасаа галт тэрэгний буудал хүрсэн үе шатлалуудыг сонирхож байвал үзчихнэ биз дээ манайхаан. )
БИЧЛЭГ-1
БИЧЛЭГ-2


За ямар ч байсан галт тэргэндээ суугаад авлаа. Аялалын турш хамт явах нөхдүүд гээд хоёр залуу сууж байна. Кашмир-ынх нь юм байх англи хэл ямар ч байсан мэддэггүй л гэж байна. За тэр ч надаа ямар хамаа байхав дэ. Амар л биз элдэв янзын хэрэгтэй хэрэггүй юм ярьж явж байснаас хэхэ. Галт тэрэг нь харин заваан юм байна лэ дэ. За тэгээд замын турш элдэв янзын нөхдүүд байнга холхиостой. Тэдний зарим нь хоол, зарим нь цай, зарим нь кофе, зарим нь бичил бичил хужаа бараа зарах гэсэн хүмүүс за тэгээд зөндөө дөө яриад байвал утгаа алдана. Эд нар дундаас хамгийн заваан, балиар, хогын юу л байдаг юм хамаг дургүй хүргэм зүйл бол гуйлгачид эд нар ч бас тогтмол холхиостой. За тэгээд арай нэг өнгөлөг, гөлгөр, гөлчгөр хэхэ тийм царайтай нөхдүүдээс хэдэн зоос гуйгаастай, шаналгаастай. Тэдний хийдэг хамгийн тэсгэл алдам зүйлсийн нэг бол хүний биед хүрэх. Заваан юмнууд чинь хөл гарнаас чангаана. Ёооё хэхэ за за болий бүүр сонин болчихлоо.
Ингэж тэгэж явсаар байтал унтах болсон цаг болсон юм байна. Дэвсгэр даавуу энэ тэр хүлээгээд байсан чинь ер нь өгдөг шинж алга эргэн тойронд байгаа нөхдүүд дуулгавартай нь аргагүй цүнхнээсээ даавуу маавууххан гаргаж дэвсэж байгаа л адъяал аа нөмрөөд унтаад эхэлдэг юм байна. Мань хоёр харин юмыг яаж мэдэхэв гээд өөрсдийнхөө дэвсгэр даавуу хөнжлийн даавуугаа аваад гараад ирсэн нь харин мэдрэмжтэй хэрэг болсон байна лэ хэхэ. Тэрийгээ гаргаж дэвсэж байгаад л эхний шөнө унтаад өгсөн юм байна. Харин жоохон сэрүүхэн далтаа байх шиг байсан. Өглөө нь босоод ирсэн чинь нөхдүүд адъяалаараа битүү өөрсдийгөө ороочихсон чичрэх нэг нь чичирчихсэн хөөрхөн шовоож шовоож сууж байна хэхэ. Мань хоёр ч яахав дээ шорт, фодволиктой нээх тоосон шинжгүй ор дэвсгэрээ хураачихаа л нүүр амаа угаачихаад хэсэг сууж байсан чинь нөгөө хэл мэддэггүй нөхдүүдээс нэг нь “одоо манай кашмерт цас орчихсон байгаа, тэнд аймар хүйтэн байгаа чи мэдэх үү цас” энэ тэр гээд элий балаа юм яриад унадаг юм байна хэхэ. Тэгэхээр нь “өө тийм үү манай монголд ч бас одоо өвөл болж байгаа гэхдээ тэнд хасах 40-н градус байгаа” гэсэн чинь чимээ болчихлоо хэхэ бараг таван минут болсон байх нөгөө гар чинь “14 биш 4, 0 гэж үү” гэнэт хүн цочоогоод хэхэ. Тэд нарын хувьд бол энэ төсөөлөхөд ч хэцүү байгаа байх л да чааваас. Дараа нөгөө гар чинь гэнэт ойлгосон бололтой. “Та хоёр яагаад даарахгүй байгаа нь аргагүй юм байна л да. Та хоёр үнэхээр халуун хүмүүс үнэхээр халуун хүмүүс” хэхэ, нэг иймэрхүү л яриа өрнүүлсэн шиг Дэли хотод хүрсэн юм байна. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд Дэли хүрэх сүүлийн шөнө үнэхээр жиндүү хоносон л доо өглөө нь ч хүртэл нилээн хүйтэн талдаа л байсан гэхдээ гүрийчихсэн л дэ хэхэ хасах 40 энэ бол бид хоёрын хувьд бол асуудалгүй маягийн юм ярьчихсан улс бантсандаа гүрийсэн л дэ. Харин ашгүй нэг Дэли хүрлээ.




5 comments:

  1. hehe hoorhon yum bichdiin beeee. tsetse ta 2iin blog 2uulaa hoorhon yum bn. oor blogtoi hun bnuu uidaj suuhaar unshii kk. delhi ruu uul n neg yavaad uzchihmeer l bgaan bogonduul uul n hyamd daanch 2 honog yavhiin tee...

    ReplyDelete
  2. Uur iim enethegiin talaar hov jiv hurgedeg blogtoi huniig sain medehgui yum bna hehe. Delhi-gees uzeed bh yum bhgui bhaa. Yostoi delbertsen gazar. Harin Taj Mahal-iig ni l ochij uzvel haashaa yum gehees.

    ReplyDelete
  3. yamar ineedtein be baahan ineelee. nadad bas iim yum tohioldoj bsiin Mongoliinhoo tsag agaariin tuhai surhii yarial zundaa ted owoldoo ted geel yarisan chi bugd nud ni ergeldeel ta nar tegeed owoldoo gertee l bdag uu ? iim huitend gadagshaa gardaggui bizdee gej tenegteed yooy zarim ni tehdee meddeg bj meddeggui tsaraildiin bna lee shdee :)

    ReplyDelete
  4. -40-n dor yostoi goldoo ortloo daarsan ch guriij garch irsen shuu hehe. Mongol hunii nerelhuu zan bas zarimdaa tuvug boloh yumaa hehe

    ReplyDelete