Wednesday, April 18, 2012

Зохиол чинь намайг уйдаахгүй байх хүү минь



За ойрд блогтоо гар хүрэлгүй яасан ч их удсан юм бэ дээ. Шалгалт шүүлгэ гээд семестрийн хичээлийг нэг шөнийн дотор давтах гэж сүүлийн хэдэн өдөр нэлээн л хөөрхөн юм болж байна. Өнөө өглөө л гэхэд нэг шалгалтаа өглөө. Шалгалтны бэлтгэлийг үүрийн 5 цаг өнгөрч байхад хүчээр дуусган хэдэн цаг унтаад авах хоорондоо ч хүртэл зүүдэндээ нэг настангаас сургааль сонсоод хачин үр дүнтэй цагийг өнгөрөөдөг юм байна. Ер нь бол яг доорхийн адил бол хэлээгүй л дээ. Гэхдээ энэ хавьцаа л. Настангаас уул нь нэлээн юм асуух гэж бодож байсан боловч “Оргил” гэх дуу намайг настантай буу халах боломжийг минь үгүй хийчихдэг юм байж. Харин тэгтэл тавьсан сэрүүлэг маань ч дуугарсан шинжгүй цагийн байдал хэдийнээ 8 цаг өнгөрч байсан тул сэрүүлгээ нэлээн буруутгангүй байдалтайгаар шалгаж нэг хараад нүүрээн угааж, цагаан цамцаа индүүдээд сургуулийнхаа зүг зураглаачийнхаа хамтаар алхав.

Sunday, April 1, 2012

Яаж үг цээжилбэл зүгээр юм бол оо?

Миний бодлоор бол суралцах үйл хэргийг нэгэнт өнгөрөөж өөрийн гэсэн овоо хэдэн үгсийн баялагтай болчхоод түүгээрээ ямар ч сэдвийн талаар тодорхой хэмжээнд санаа бодлоо илэрхийлж чадаж байгаа хүнийг тухайн хэлээр чөлөөтэй ярьдаг хүн гэж боддог.

Англи хэлийг уламжлалт аргаар судлахын дутагдалтай тал


Бид бүгд л Англи хэлийг өөр өөрсдийн аргаар сурч эхэлсэн түүхтэй. Зарим нэг нь өөрсдийн сонирхол дээрээ тулгуурлаж биеэ даан сурсан байдаг. Харин зарим нь болохоор сурах л ёстой гэсний үүднээс болж дуртай дургүй нэг юм оролдсон байдаг. Гэхдээ Англи хэлний ертөнц рүү орох тэрхүү алхам аа зөвхөн үзэг цаас холбож эхэлснээс болж маш том алддаг.
Бид ямар нэгэн хэлийг үг бичиж тэднийгээ цээжилж сурахад эхлээд ямар утгатай болохыг нь өөрсдийн төрөлх хэлээрээ хөрвүүлэн хойно, урд нь бичдэг. Мэдээж ингэх нь ойлгомжтой хэрэг л дээ. Төрөлх хэлнээсээ Англи хэлрүү хөрвүүлэхэд ингэхээс л өөр арга байхгүй л дээ. Гэхдээ жоохон дарамттай шүү дээ.