Showing posts with label Элдэв янзын.... Show all posts
Showing posts with label Элдэв янзын.... Show all posts

Friday, February 24, 2012

Африк хүүхэд бичсэн 2005 оны шилдэг шүлэг. (Орчуулахыг хичээв)

Өнгө
 
Би төрөхдөө хар л байсан.
Би томроод ч хар л байсан.
Би нарны туяанд ч хар л байдаг.
Би айсан ч хар л байдаг.
Би өвдсөн ч хар л байдаг.
Би үхэхдээ ч хар л байх болно.
Харин цагаан залуу чи...
Төрөхдөө ягаан.
Томрохоороо цагаан.
Нарны туяанд улаан.
Даарахлаараа хөх.
Айхлаараа шар.
Өвдхөөрөө ногоон.
Үхэхлээрээ саарал.
Тэгчхээд намайг өнгөт арьстан гэж дуудна.

Thursday, December 1, 2011

ДИВААЖИН

Vхээд төрөх диваажингийн орон
Vvлнээс дээш бий гэлцэнэ
Vнэн ч бай, худал ч бай тэр яахав
Vхэхийн тэр цагт харин,

Залууд хийсэн vйлийн vрээр
Замбуулингийн тэр диваажинд биш
Энэ биеэрээ эдэлж дуусах
Эрлэг тамд нь очих байлгvй

Найз нартаа бичсэн захидал

Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа

Yеийн та нартаа би захидал бичихийн учир
Yзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа
Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Yймээн аймаан багын зан минь хувирлаа

Tuesday, January 4, 2011

Хэн ч аав болж болно. Гэхдээ...

ААВЫНХАА ЗVРХЭНД ШИВНЭХ VГС
Сайрхаж ярих аавын жишээ болоогvй таньдаа
Сайхан дууны vг зохихгvй аавдаа
Сайхан аав гэж хэлvvлэхгvй эцэгтээ
Сайн мууг нь нуулгvй илчилж, vнэнийг єчье!

    Ааваа та хоёр vрийнхээ хэзээ мэндэлснийг
    Ааваа та намайг юунд дуртайг
    Ааваа та биднийг хэрхэн амьдарч байгааг
    Ааваа та алаг vрээ хэр хайрлаж байгаагаа мэдэхvv?

Эрийн ёсоор эхийг минь та жаргаав уу?
Эхнэр минь гэж хань шиг хандав уу?
Эцгийн ёсоор vрээ гэж санав уу?
Энэ миний буруу гээд уучлалт гуйчихаад
Эргээд давтахдаа ухаараагvй гэж vv? Та

Ээжийг минь та олон удаа зовоож
Элэг зvрхийг нь нэг бус удаа эмтэлсээн
“Эвий” гэж биднийг бодож, итгэж таньтай ахин амьдрахад
Итгэлийг нь эвдэж, сэтгэлийг нь сэвтээжээ

Гэвч,
Ааваа би таны алдаанаас олноос олон газар луу нvvж, одноос олон нєхєдтэй болсон
Ааваа би таны алдаанаас архинд согтсон нэгнээс айгаад байхааргvй зоригтой болсон
Ааваа би таны алдаанаас амьдралын минь тvшиг болсон ижийгээ амьсгалах тоолондоо хайрлах болсон
Ааваа би таны алдаанаас буруу гишгэхийг андахгvй амьдралд, хєл алдахгvй амьдрахыг хичээх болсон


Ааваа таны нуруу, бєєр vргэлж євддєг шvv дулаан яваарай
Ааваа таны нvд євддєг болжээ холыг хараарай
Ааваа таны элэг євдєнє шvv архинаас л татгалзаарай
Ааваа таны сэтгэл тань євдєж, зvрх тань ганцаардах вий алаг vрсээ санаарай

Бичсэн энэ л  vгсээрээ
Бишгvй дээ алдсан таныгаа шvvх гэсэнгvй
Билэг оюундаа тунгааж нэг бодон
Биелэшгvй гэж бодсон амьдралаа
Бvтээж амьдраасаа гэж хvссэн юмаа

Таны охин Дєлгєєн-Урсгал...