Friday, January 7, 2011

№ 2: Дэли-гээс Биканер хотруу явахад бэлэн боллоо

За ёстой дэлбэрцэн газар чинь харин Дэли хот юм байна лэ дэ. Анх Дэлийгийн төмөр замын буудал гэдэгт итгээгүй л дэ. Зүгээр л нэг захынх нь буудлынх нь нэг юм болов уу гээд суугаад байсан чинь үгүй бололтой галт тэргэнд сууж байсан хүмүүс бүгдээрээ ер нь гарж байх шиг байна, нэгнээс нь асуусан чинь чааваас Дэлийгийн төмөр замын буудал гэнэ ээ. Тэндэх байдал үнэхээр баргар байсан л да. Хаа сайгүй хог за тэгээд жорлон л гэсэн үг тэр үнэр танар. Ямар ч байсан галт тэрэгнээсээ буугаад орхилоо.
Хаашаа явах вэ харин хүмүүсийн ихэнх нь хаашаа явж байна тэр зүгрүү л дагаа л яваад байлаа. Хамаг хүмүүс бид хоёрыг хараастай хэхэ учир нь бид хоёр л ганцхан шорт фодволиктой явж байсан болохоор. За ямар ч байсан зөв замаараа л явж байсан бололтой гараад ирлээ. Өөдөөс мэдээж том жижиг, тарган туранхай, сахалтай сахалгүй “баяа” нар угтаастай. Такси авах уу л гэнэ, ота авахуу л гэнэ, хаашаа явах гэж байгаа юм л гэнэ, за тэгээд баахан л юм асууна да хинди, англи холио л өөдөөс орилоод байна. Дэли-д байдаг ганц нэг таньдаг найзуудруугаа ярьсаны үр дүнд хаана очихоо заалгаж, Дэли-гийн төмөр замын буудлаас “ота”-аар явахад хэд хавьцаа гардагыг ч хүртэл мэдэж авсанаар манайхны хэлж жанссанаар “Төвд хороолол” гээ ч газар руу явлаа. Ота-гаар 20 гаран минут явсны дараа нөгөө газраа ирсэн бололтой. Тэндэх байдал ерөнхийдөө хятад хороололыг санагдуулж байсан л да, заваан, хэт их шигүү байдал, хэрэгтэй хэрэггүй хятад бараа урдаа тавьсан худалдаачид гээд нэг тиймэрхүү. Хажуугаар зөрж өнгөрөх хүмүүсийн царай ерөнхийдөө монголжуу байх нь өнөө төвд нөхдүүд л бололтой мэдээж хятадууд яаж дутах уу байж л байна. За тийм байдаг юм байж мань хоёр ганц оройг өнгөрүүлэх буудлаа хайх ажилдаа орлоо. Мэдээж хоёрхон шорттой нөхөр л үүрдэг цүнхээ үүрчихсэн, түрдэг цүнхээ түрчихсэн буудлуудын босгыг нэг нэгээр нь давсаар, хоосон өрөө асуусаар. Өрөө харин олдохгүй шинжтэй болоод ирж байх чинь вэ нэг мэдсэн чинь. Асуусан болгон нь “ёстой уучлаарай манайд сул өрөө байхгүй” гэх нэг тогтсон л хариулт өгж байсан нь уур ч хүргэх шиг, мэдэхгүй ээ жоохон тиймэрхүү болгож байсан шүү хэхэ. Харин тэгсэн чинь бид хоёрын аялалаар хамт явах хоёр монгол охин харин бас төвд хороололд байрлаж байдаг байгаа утасдаад асуусан чинь. За ямар ч байсан нутаг нэгтэнгүүдтэйгээ уулзаад орхий (ооё хэхэ) гэж бодсоны үндсэн дээр нөгөө хоёрынхоо байрлаж байгаа буудлын хаягыг заалган байж олж аваад, буудлыг нь ч олчихлоо сул өрөө байгаа эсэхийг асуусанд бас л нөгөө хариуг сонслоо. Ямар их хүнтэй байдаг газар вэ л гэдэг бодол толгойд орж байлаа. Нөгөө хоёрынхоо өрөөнд ямар ч байсан ороод орхилоо. Нөгөө хоёртой буу халж байх зуураа яагаад асуусан болгон сул өрөө байхгүй гээд байсныг мэдлээ хэхэ. Учир нь манай нутаг нэгт сайхан ахан дүүс маань энэ төвд хороолол гээ ч газар жоохон дүрсгүйтсэн сурагтай. Яаж зүгээр байх уу уусан л гэнэ, зодолдсон л гэнэ, өрөөнийхөө төлбөрийг өгдөггүй мурьдаг л гэнэ. Ямар нөхдүүд ийм юм хийж явдагийг мэдэхгүй юм харин хамгийн заваан үр дүн бол бид хоёрт тохиолдсон өдрийн явдал нэгээхэн жишээ болж байгаа юм. Харийн нутагт МОНГОЛЫНХОО нэрийг сайнаар гаргаж чаддаггүй юм аа гэхэд саад болох оо больчих хэрэгтэй юм шиг. Тиймэрхүү зүйл нэг бус удаа гарч байснаас болоод төвд хороолол гэгдэх энэхүү бяцхан бичил хороололын буудлынх нь монголчуудад нэг л элэггүй болсон учир нь байж л дээ чааваас. Нөгөө хоёр маань харин бид хоёрын өмнөөс уулзаж нэг өрөөний түлхүүртэй боллоо. Дашрамд баярласан гэдгээ хэлье хоёр оо хэхэ. Өрөөндөө орлоо ерөнхийдөө дажгүй шүү. Орой хоолны цаг ч болчихож, нэг юм хэлэхэд Төвд хороололд бол хоолны асуудал бол бүрэн утгаараа шийдэгдсэн гэхэд болно до. Учир нь тэнд нөгөө сайхан гурилтай шөл, бууз энэ тэр бол жинхэнэ утгаараа байж чаддагт. Энэтхэг улсыг зорих гэж байгаа нөхдүүддээ нэг хоолны нэрийг цээжлээд авчих гэж хэлмээр байна. “Thantuk энэ бол гурилтай шөл гэсэн үг, гэхдээ төвд хоолны газарт л зөвхөн ш дэ манайхаан. Заа Дэли –д өнгөрөөсөн нэг шөнө нэг иймэрхүү. Өглөө ч боллоо үүрийн 6 цаг гэж буудлаасаа гараад такси аваад ICCR ахынхаа цуглар гэсэн газар руу зорилоо. 20 гаран минут явсаны эцэст хүрэв бололтой. Дөчөөд энэ тэндэхийн оюутангууд цугларсан харагдана. Нэрээ шалгуулаад автобусандаа сууснаар Rajasthan аймгийн Bikaner хотруу явахад бэлэн боллоо.  

(Дэли-д байхдаа бичсэн бичлэгүүд, мэдээж сонирхож байвал үзэж бас болно манайхаан) 
БИЧЛЭГ-1
БИЧЛЭГ-2
БИЧЛЭГ-3
БИЧЛЭГ-4

Aялалын тэмдэглэл гэх юм уу да тэр маань үргэлжилнэ.

2 comments:

  1. Kkkk sonirholtoi yumaa tsetse ta 2iin bichlegiig synchronize hiigeed unshhad goyiin bn ta 2 yag neg sedveer tehdee oor oor style-aar bichsen bn :))

    ReplyDelete