Friday, January 14, 2011

№ 3: Биканер хотын зүг, Биканер хотод (БИЧЛЭГ)



 хэхэ..
Дэли хотоос автобусандаа суугаад Биканер хотыг зорил оо. Биканер хот маань Дэли-гээс 500 хавьцаа км юм байна. ICCR-ийн ажилтан гээд гурван нас тогтсон баяа нар биднийг аялалын туршид хариуцаж явах юм байна ямар ч байсан. Тэдний нэг нь “Бидний аялал одоо эхэлж байна. Бид нар эхлээд 250 км яваад өдрийн хоолондоо орно. Өдрийн хоолныхоо дараа дахиад үргэлжлүүлэн явна. Оройны 9 цагийн хавьцаа бид нар Биканер хотод буудалдаа хүрчихсэн байна. Тэнд бид нар хоёр шөнийг өнгөрөөх юм” гэх зүйлсийг зарлаад “одоо та нарт өглөөний цай өгнө, хэдэн хүүхэд цагаан хоолтон бэ” гэх маягаар автобусан доторх яриа өрнөж нарийн боовны хайрцагтай өглөөний унд нэг нэгээрээ тараагдаж эхлэв. Задлаад үзэх нээ алим, гадил, өндөг, жүүс, талх, шарсан мэдэхгүй ээ нэг жижигхэн л юм байсан шиг санаж байна. Өлсөж байсан болохоор дор нь хусчихсан байх хэхэ. Автобус ч хөдлөв. 

Ер нь өглөөхөн байсан болохоор Дэли хотын засмалаар явах машин тэрэг ганц нэгээрээ гээд ямар ч байсан бөглөрөхгүй юм шиг байна. Үзэж харах юм муухан явсаар хотоос гарсан бололтой ногооны талбай, жижиг жижиг түц лангуунуудынхаа өмнө суусан худалдагч нар, тракторын чиргүүл дээр гурав дөрвөөрөө суусан ногоочид, би авах ёстой, чи өгөх ёстой гэсэн ойлголтоор амьдралыг хардаг нөгөө хэдэн хэцүү улс гээд эрэмбэ дараалалд орчихсон юм шиг нэг нэгээрээ ээлж дараалан солигдон харагдах нь нэг мэдэх нь ээ унтаад ч байх шиг , зүүдлээд ч байх шиг хэхэ нэг тиймэрхүү уйтгартай сэтгэгдэл төрүүлж байсан шүү. Миний сайхан Монгол хөдөө нутаг шиг ооё хүний гар хүрээгүй, харсан хүнд амьдралын сайхныг мэдрүүлдэг (хэхэ уран зохиолдоо муу) тийм зүйл Энэтхэг гээ ч танилцах гэж ядаж байгаа оронд маань хараахан байхгүй бололтой. Бүгд л хэн нэгний өмч бололтой том жижиг чулуугаар их бага хэмжээгээр хашаалчихсан ногооны талбайнууд харагдана. Магадгүй энэ нь нөгөө тоолж барашгүй хүн амтай нь холбоотой байж болох юм л да. За тиймэрхүү нэг мэдэх нь ээ нөгөө өдрийн хоолондоо орох газраа ирсэн бололтой “зоогийн газар” гэсэн хаягтай л газар байна. “Бүгд буугаарай!, одоо энд хоолонд орчоод аялал аа цааш үргэлжлүүлнэ. Бид нарт ердөө 30 минут л байгаа” гэх хавьцааны юм зарласнаар бүгд хоолондоо орохоор автобуснаасаа соёлтой хүний царай гарган эвтэйхэн бууцгаагаад зоогийн газартаа орж хоол идчихээд гараад ирэх нь ээ ёстой л 30 минут гаран л болсон байх. Харин гадаа автобус байсангүй ээ. Нэг их ч тоосонгүй бензин тосоо авж байгаа юм байх маягийн юм бодоод хэсэг зогслоо. Их сургуулийн багш хичээлдээ ирэхгүй 30 минут болох аваас хичээлгүй гээд сайхан цонхолдог шиг автобус маань харин таг. Биднийг хариуцаж байгаа нөгөө гурав маань нэг нэгээрээ утсаараа ийш тийш ээ залгах нь автобусны жолооч маань дур мэдээд нэг газар луу явчихсан нь тодорхой боллоо хэхэ. Оюутангууд бяцхан бяцхан фракцаараа энэ тэнд буу халцгаана. Монголчууд ч бас юугаараа дутахав гурвуулаа ч гэсэн хэхэ. Нөгөө 30 минут маань энэтхэгийн цагны хойшилборлуу шилжиж нэг цаг 30 минут өнгөрөх алдад ашгүй автобус ирж зарласан ёсоор аялал маань үргэлжиллээ. Нөгөө л уйтгартай хэдэн зүйлс замын хажуугаар өнгөрсөөр. Нойр хүрч байсан боловч унтаж чадахгүй нь автобусан доторх хөгжимтэй холбоотой зайлуул. Чихэнд чийртэй чихарсан хөгжим дээр бас дутахааргүй чихарсан хоолой нэмэгдчихээр ёстой толгойны өвчин болдог юм байна лэ дэ. Тэр дуунууддаа дуртайг нь хэлэх үү дахин дахин давтах нь тэвчээрийн утсыг чичрүүлжил байлаа хэхэ. Унтаад ч байгаа юм шиг элий балаа явсаар байтал нэг мэдэх нь ээ ирсэн бололтой Биканертаа. Буудлын эхний сэтгэгдэл ер нь дажгүй шүү...
Буудалдаа авахуулсан зурагнуудаас...
Биканерт дөнгөж ирчихээд байгаа нь...


 Өглөөний цайны дараа...


 Оройн хоолны дараахан бас

Оюутангууд буудлын reception-ий урд бөөгнөрцгөөх нь өрөөний хуваарилалт явагдаж байгаа бололтой. Гурав дөрвөөрөө, охид хөвгүүдээрээ гэсээр ашгүй нэг сийрэгжиж байх шиг байна. Явж очоод асуух нь ээ монголын хоёр хөвгүүн авкани хоёр хөвгүүнтэй хуваарилагдсан байна гээд нэг өрөөний түлхүүр өгч байна. Нөгөө хоёртойгоо “hi” гэсэн шиг өрөөндөө орцгоолоо. Өрөөнд харин нэг том ор байх нь хоёр хүнийх харин газар бас өргөн гэгчийн матрас байх нь бас хоёр хүнийх бололтой. Мэдээж Монголчууд орон дээрээ Авкани нөхдүүд газраараа хэхэ. Өглөөний цайны дараа биканер хотын урдаа барьдаг хэдэн газрыг үзэхээр автобусандаа...
 Ордонгын зурагнуудаас хэдийг...




















Ер нь Биканер хотоос үзэх хоёр сонирхолтой зүйлсийн нэг нь дээрх ордон нөгөөдөх нь "Хархны сүм" буюу хархны диваажин хэхэ. 

гутал өмсөхийг хориглоно


сүү уусан шиг л....




ерөнхийдөө бичлэг дээр тодорхой шахуу байгаа болохоор Биканер хотын талаар ингэсхийгээд зогсдог юм билүү дээ.
Дараагийн хот Jaisalmer...



No comments:

Post a Comment