Thursday, December 16, 2010

Энэтхэг шалгалтыг (Монголчилно)



Юу байцгаана да манайхаан. Уулзалгүй нээх ч удаагүй л юм байна хэхэ. Гэхдээ блогынхоо сэрвэрийг өөрчилсөн юм байна. За тэр ч яахав юмаа ярий хө.
Энэтхэгт сурахад манайхаан хэцүүсээд байх юм бол байхгүй ээ. Миний бие Энэтхэгийн Бангалори хотын Бангалорийн Их Сургуулийн Бриндаван коллежид BCA (Bachelor of Cumputer Application)-р сурч байгаа болно. Яагаад Их сургууль гэж явж байсан аа коллеж болчихов оо гэж үү. За энд нэг ийм юм байдаг бүгд ерөөсөө коллеж гэдэг статустай тэдгээр нь Бангалорийн Их Сургуулийн гаргасан хичээлийн хөтөлбөр болоод журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байдаг. Коллеж төгсөгчид нь Бангалорийн Их Сургууль гэсэн дипломтой төгсөнө гэсэн үг. Чингэхлээр ооё хэхэ энд байгаа аль ч коллежид сурна, төгсөхдөө та Бангалорийн Их Сургуулийг төгссөн гэсэн дипломтой л хүн болно до. Энд маш олон коллежүүд байгаа тэдгээр нь  янз бүрийн сургалтын орчин, сургалтын төлбөр гэх зэргээрээ мэдээж ялгаатай. Жишээ нь Бриндаван коллеж гэхэд жилийн төлбөр 3000$ энэ бол бага мөнгө биш ялангуяа хувиараа сурч байгаа хүүхдүүдэд бол нилээн хүнд тусах байх шүү. Манай коллежид нийтдээ 6 монгол сурдаг (4 банди, 2 охин). 5 нь Энэтхэгийн засгийн газрын тэтгэлэгээр сурч байгаа хүүхдүүд нэг нь би болой (4 банди, 1 охин). Тэтгэлэг гэснээс тэтгэлэгийнхээ талаар хальт ярьвал: Энэ тэтгэлэг бол манай БСШУЯамнаас жил бүр Герман, Солонгос, Япон, Энэтхэг за тэгээд овоо хэдэн орон байгаа байх шүү эдгээр оронд чинь манайхаан шалгалтыг нь өгөөд тэнцчих юм бол тэр орных нь тэтгэлэгээр сурна гэсэн үг шүү дээ
. Энэ талаархи мэдээллийг Яамны сайтаас ороод үзчихнэ биз дэ тэрэн дээр товч бөгөөд тодорхой байгаа (www.mecs.gov.mn). Эдгээр шалгалтууд нь он гараа л 1, 2 сараас эхлэх байх тэгээд тэнцчих юм бол 6, 7-н сараас нисэцгээнэ дэ. За мэддэгээрээ энэтхэгийнхээ тэтгэлэгийн талаар ярий. Энэтхэгийн тэтгэлэгийн шалгалтууд нь дээрх саруудад эхлэнэ. Хоёр шалгалтыг өгнө дө. Англи хэл тэгээд мэргэжлийн чиглэлээр нэг шалгалт авна. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл жишээ нь та мэдээллийн технологиор явж сурах сонирхолтой байгаа бол та математик өгнө гэсэн үг. Шалгалтууд нь хэд хоногийн завсартай авагддаг. Эхний өгсөн шалгалтандаа тэнцчих юм бол дараачийнхаа шалгалтыг өгөх эрхтэй болно гэсэн үг. Шалгалтанд тэнцэх болзол харьцангуй уян хатан та ердөө 60% -ийн л болзол хангачихсан байхад тэнцсэн гэсэн үг. Гэхдээ мэдээж явж сурах хүүхдийн тоо хязгаартай ердөө 30 (10 нь магистр 20 нь бакалаврын зэргээр) хүүхэд л суралцана. За тэгээд шалгалтуудынхаа ард гарчихлаа одоо хэзээ нисэхээ л хүлээнэ дээ хэхэ гэж бодож байвал бас арай болоогүй. Мэдээж элчингийн ярилцлага гэж нэг юм болно англиар. Гэхдээ гайгүй ээ та ерөөсөө сайхан бэлдээ л ороход болно яаж гэвэл доторхой хэдэн сэдвээр ярих юм аа бэлдэх хэрэгтэй жишээ нь : Зорилго, Монголынхоо талаар хөнгөхөн мэдээлэл өгчихөөр, Яагаад заавал энэтхэгийг сонгож сурах гэсэн тухайгаа, мэдээж гэр бүлийнхээ бас. За эдгээр хэдэн чиглэлээр сайхан бэлдчихсэн байхад бол хангалттай болов уу гэж бодож байна. Зарим асуудалтай хүмүүс байдаг мэдээд байдаг яг ингээд ярих гэсэн чинь сандраад таг түг энэ тэр гээд хэхэ. Ерөөсөө сандрах нэгээхэн ч шалтаг шалтгаан байхгүй бөлгөө. Өө нэг юм мартах гэж байна ерөөсөө дуугүй байж болохгүй. Ямар нэгэн юм ярьж л байх хэрэгтэй (“Таны цамц үнэхээр гоё юм” ч гэх юм уу хэхэ joke). Мэдээж ганц нэг асуултыг та ойлгохгүй байж болно эсвэл сайн сонсож чадаагүй бол асуудалгүй хэлэх хэрэгтэй дахиад хэлэхгүй юу энэ тэр гээд эелгээр сайхан хэлээ л за ёстой ойлгохгүй асуулт бол нөгөө сайхан бэлдсэн юм аа ярьчих хэрэгтэйдээ гэхдээ гол зүйлээ яагаад энэтхэгийг сонгож сурах гээд байгаа тухайгаа ч юм уу. За тэгээ л боллоо до нөгөө хүн чинь тань руу сайхан инээгээд удахгүй өөрийн тань утасруу утасдаж хэлнэ гээд ярилцлага өндөрлөнө дөө. Энэ ярилцлага гэхдээ удаан болдоггүй хэдхэн минут л болно. Хэдэн хоногийн дараа утасдана "Та тэнцсэн байна ирж материалаа бүрдүүлж өгнө үү" гээд. За тэгээд юу юу бүрдүүлж өгөх талаар элчингийн "reception" гээд жижигхэн шилэн өрөөнд сууж байгаа эгч сайхан хэлээд өгөх байх өөрт тань. Ямар ч байсан эмнэлэгийн шинжилгээнүүд гэж айхтар юм бий. Нэгдүгээр эмнэлэг, Халдварт хоёроос бүрдүүлнэ. Бүгд англиар байх ёстой гэхдээ асуудалгүй угаасаа мэдэж байгаа гадаадад сурах гэхээр. Өөр чинь сургуулийн тодорхойлолт, дүнгийн хавтгай хэрэгтэй тэр хоёрыгоо англиар орчуулаад нотариатаар баталгаажуулсан байх хэрэгтэй. Тэгээд яамнаас өгсөн 2 гурван хуудас бүхий зүйлийг бөглөнө дө. Нэг юмыг анхааруулаад хэлэхэд өөрийн тань авъяас чадварын талаар асуусан зүйлд нь ерөөсөө чаддаггүй юм байхгүй гэдэг талаа барьж бичих хэрэгтэй. Тийм ч юм чаддаг ийм ч юм тоглодог энэ тэр гээд энэ бол өөрийн тань талаархи маш том үнэлгээ болж өгнө шүү манайхаан. Тэр жижигхэн зайнд нь багтахааргүй бол тусдаа цаасан дээр бичээд хавсаргаад өгөх хэрэгтэй. За эдгээр материалууд чинь бүгд 6 хувь байх хэрэгтэй өөрөөр хэлбэл 6 материал гэсэн үг тэр эмнэлэгийн шинжилгээ энэ тэрийг чинь өнгөтөөр канондуулна даа. Тамга тэмдэгтэй л бичиг баримт байх юм бол өнгөтөөр канондуулна. Яагаад 6 гэж байгаа нь өөрийн тань материалыг 6 өөр өөр сургуулиуд руу явуулна гэсэн үг (Сургуулиа маш сайн судлаарай). Таны сурах үгүйг сургууль шийднэ хэрвээ сургууль өөрийн тань материалыг үзээд манайд сурч болохуйц хүүхэд байна гэвэл та сая сурах эрхтэй боллоо гэсэн үг. Нэг зүйлийг хэлэхэд арван жилийнхээ гэрчилгээ, сургуулийн тодорхойлолт, гадаад паспорт, цээж зураг (Паспортын хэмжээтэй) за тэгээд өөр хэрэг болж магадгүй гэсэн бичиг баримтуудаа хэд хэдэн хувь канондохыг нь канондоод авчих хэрэгтэй (гэхдээ тэд нар тань бүгдээрээ англи тэгээд, нотариатын тамгатай байх ёстой) энд ирээд канон энэ тэр гээд ядаж байхад лай гэгчээр юм болохгүй амар. Ялангуяа зураг байна манайхаан, манай сургууль бидний материалыг авж байна гээд 10 хувь цээж зураг авсан шүү дээ. Энд ирээд хамгийн анхны гайхсан зүйл хэхэ. Заа за ерөнхийдөө энд ирэх үе шатуудыг ямар ч байсан ярьчихлаа гэж бодож байна (Тэтгэлэгээр).

За одоо харин Бангалорийн тухай ярий.
            Бангалори нь бол мэдээж үй олон хүн амтай.
Энэтхэгийн IT (Мэдээлэлийн технологи) -гийн төв хот болох зорилго зорилт бүхий чиглэлээр хөгжүүлж байгаа.   
Дэлхийн хурдацтай хөгжиж байгаа 10 хотын нэг.
Цаг агаарын нөхцөл хамгийн тохиромжтой өөрөөр хэлбэл манайханд хэт халуун бол биш гэсэн үг.
            Хамгийн тайван мөн цэвэрхэн хот бусад Энэтхэгийн хотуудаа бодвол янз бүрийн дээрэм тонуул шөнө орой явахад хэцүү энэ тэр гэсэн асуудал бол байхгүй гэчихэд болно.   
Амьдралын өртөг хямд (Гадил бол бүүр хямдхан хэхэ).Барааны үнэ нь цаанаасаа тогтоож өгсөн үнээр л зарагдана хаана ч тийм байна. Худалдагч нь үнээ мэдэх алба байхгүй зүгээр л эргүүлж тойруулж хараал бичигдсэн үнийг тэд байна гэж хэлэхэд л болоо.
            Жоохон хүүхдүүд нь дэндүү хөөрхөн хэхэ тэр нүд хөмсөг зүгээр хүүхэлдэй (зөвхөн жоохон хүүхдүүд нь).
            За эдгээр зүйлс бол аль болох хамаг сайн талаас нь харж хэлсэн зүйлс бөлгөө.

Одоо харин дутагдалтай талууд:
            Юуны түрүүнд заваан дээр цэвэрхэн гэсэн нь бусад энэтхэгийн хотуудаа бодвол л гэсэн үг хэхэ. Жоом, харх, гүрвэл энэ тэр бол манайхаан гайхаад байх зүйл бол биш бас сармагчин.
            Цэвэр бохир усны нэгдсэн сүлжээ гэж байхгүй. Бохир нь зүгээр л урсаж байна. Үнэрийн тухайд орхий хэхэ. Цэвэр усаа тусад нь худалдаж авна.
            Жинхэнэ тасархай замын хөдөлгөөн хэхэ хүн, том жижиг тэрэг түрсэн хүн, мотоцикл, мопед, үхэр гээд бүгд нэг замаар хөдөлгөөнд оролцох нь тасархай гэж хэлсэнг минь сая ойлгосон болов уу.
            Хэт их дуу чимээ юу гэсэн үг вэ гэвэл дуут дохио гэдэг юм да замын хөдөлгөөний дүрмэн дээр бол ооё хэхэ "Сигнал" бүгд хоббитой юм шиг сигналдах дуртай тэр сигнал нь манай Монголын автобусны мангар мангар сигнал байдаг да аан за тэр чинь. Автобусны кондуктор нь хүртэл сигналтай юу гэсэн үг вэ гэвэл бүгд амандаа шүгэлтэй тэр шүглээрээ автобус явах, зогсох гээд кондуктор явж байна зам тавьж өг гэх зэрэг зорилгоор хэрэглэнэ.
            Хэтэрхий хуучинсаг үзэлтэй улс. Өөрөөр хэлбэл тэр л хуучныхаа дэг жаягаар одоо ч хүртэл дагнасаар байгаа гэхэд болно. Автобусандаа суухдаа хүртэл тус тусдаа эмэгтэй, эрэгтэй. Хосууд нь л өрөвдмөөр хэхэ ядаж чөлөөтэй нэг нэгнийхээ гарыг хөтлөөд явахад ч хүртэл хэцүү ш дэ. Харин эрчүүд хоорондоо хөтлөлцөөд яг дурлалт хосууд шиг явж болно. Тэр нь найзууд л гэсэн үг арай бүр арай дэндүү найзууд хэхэ нөгөө шороо идэж өссөн гэдэг шиг. Ийм дүр зургийг та өдөр бүр хаана ч харж болно.
            Жагаруудын (манайхан энэтхэг хүнийг "Жагар" гэж кодолдог бөлгөө) ариун цэврийн асуудал үнэхээр том асуудал суганы эвгүй үнэр бол сонин содон зүйл бол биш тэдний хувьд. Та тэр сайхан үнэрийг үнэртэж сурна гээд боддоо хэхэ. Тоохоо больчихдог юм байна лэ. Гэхдээ зарим нь бүүр арай хэтэрхий толгой өвдтөл авна ш дэ.
            Эрэгтэйчүүд нь хумсаа ургуулах дуртай, утгагүй сүр сувд болсон зүүлт бугуйвч зүүх ч бас байж болно, үсээ болоод сахлаа ч будаж болно гэхдээ улаанаар (улаан өнгө энд эрчээ аваад байгаа тул) хэхэ.
            Бүгд ер нь битүү хувцас өмсдөг өмд, цамц гэх зэрэг, эмэгтэйчүүд нь Сари гээд үндэснийхээ хувцасыг нилэнхүйдээ өмсдөг. хамаагүй тэгэж задгай хувцасладаггүй. Сургуулийн дүрэм л гэхэд шорт өмсөхийг хориглодог, үсээ янз бүрээр гелдэж эсэн шидийн ээмэг энэ тэр зүүхийг хориглох жишээтэй. Ялгаагүй охид хөвгүүд гэж тусдаа суух ёстой.
            Хэт их үс, эмэгтэйчүүд нь ч хүртэл хэхэ.
            Хүнд суртал гэдэг зүйл энд нилээн дээгүүрт тавигддаг зүйл дэ. Асуудлыг бүх шат дамжлагаараа шийдвэрлэх хоббитой улс туслах ажилтангаасаа захирал хүртэл ганцхан цаас сая явж өнгөрсний дараа шийдэгдэж байх жишээтэй. Юманд ерөнхийдөө жингүйдлийн байдлаар ханддаг байнга л үзэгдэж харагдаж хүүе хаая гэж байхгүй бол шаал өөр юм нухаад суучихна шүү дээ. Тэр хүн таньд нэг минут гэж хэлбэл та дор хаяж 10 минут хүлээх хэрэгтэй гэсэн үг хэхэ. За бусад зүйлсийг орхий хэрвээ бас бус зүйлсийг манайхаан мэдмээр байгаа бол юуны талаар гэдгээ хэлнэ биз.

Гол асуултынхаа сэдэврүү орий та ерөнхийдөө энд сурах гэж байгаа бол дотуур байр гэдэг зүйлээс хэтэрхий хол явахыг хичээх хэрэгтэй. Учир нь дотуур байр ихэнхдээ л бол заваан байж таардаг мөн жагаруудтай мэдээж хамт байх болно тэр нь юу гэсэн үг вэ гэвэл та нөгөөх сайхан үнэрээс авахуулаад өөр бас бус зүйлстэй эвлэрэх хэрэг гарна, мэдээж дүрэм журам гээд эрүүл бус зүйлсүүд тань дээр ногддоно. Тэгээд ч гадуур байснаас үнэтэй тусдаг. Маш сайн судлах хэрэгтэй сургуулиа. Гадуур байр хөлслөөд суух хэрэгтэй, түрээслэнэ гэсэн бичиг бүхий орон сууцнууд бол энүүгээр зөндөө бас сайн явах хэрэгтэй үзэх хэрэгтэй. Эхлээд ирж байгаа хүмүүст жоохон асуудалтай байж магадгүй гадуур байр сав хайна гэхээр хэрвээ таны хэлний түвшин бяцхан тохиролцоо хийчхээр хэмжээнд байж чадаж байвал асуудал бол ердөө байхгүй. Харин тийм байж чадахгүй байвал бас л асуудалгүй энд сурдаг монголчуудаасаа тусламж авж болно ш дэ. Гэхдээ хүнээ сайн таних хэрэгтэй хэхэ. Гадуур байр хөлслөх нь хамаагүй тохитой бөгөөд үнийн хувьд ч хямдхан. Хоёроороо бол бүүр ч хямдхан тусна. Манай монголын хажуу өрөөний сарын түрээсээр энд 1 өрөө за сайн явбал 2 өрөө ч байр нэг сар хөлсөлж болно. За тэгээд мотоцикл унаж чаддаг нь мотоциклоо, мопед унаж чаддаг нь мопедоо худалдаж аваад эсвэл түрээсэлж аваад унаж болно (хямдхан). Сонирхуулахад энэтхэг бол 2 дугуйтны орон. Энд бацаанаасаа авахуулаад мотоцикл гээч эдийг зүрхийг нь авна да харин ч нэг. Морь унаж чаддагүй Монгол хүн байдаггүйн адилаар энд мотоцикл унаж чаддаггүй бүүр бацаан гэж байхгүй хэхэ. За тэгээд энд баян айлын бандгар бацаанууд (дууны үгнээс хэхэ) гэх тодотгол бүхий нөхдүүд зайлуул эх эцгийнхээ мөнгөөр туйлж туйлж сурсан зүйл ч үгүй сургуулиа орхиод монголруугаа буцах нь өрөвдмөөр болоод эмгэнэлтэй дүр зураг. Монголд юм сурдаггүй нөхдүүд энд ирээд толгойд нь нүх гарчихдаггүй л юм бол сурна гэдэг бол мянга нэгэн шөнийн үлгэр болох бөлгөө. Манай монголын боловсролын дүгнэх систем үнэхээр асуудалтай учир нь багш л бүгдийг шийднэ. Энд бол харин нэг хуулаад авчихмаар юм бол оюутныг дүгнэх явц, багш бол ердөө 10%-ийн л мэдэлтэй үлдсэн хувийг та өөрийнхөө юу сурсан тэр зүйлээрээ олж авна өөрөөр хэлбэл Их сургуулийн шалгалт 90% байдаг. Та 30% -аас дээш хийж байж тэнцэнэ. Эндэхийн харин шалгалтыг авах арга нь уламжлалт бүүр арай хэтэрхий. Та  шалгалтын 3 цагийн дотор хэр их бичнэ тэр хэмжээгээрээ дүгнэгддэг. Дор хаяж 10 хуудсаас илүү бичсэн байх хэрэгтэй тэгэж байж тэнцэх эрхээ авах магадлалтай болж байна гэсэн үг. Юу яриад унав аа гэж бодож магадгүй энд шалгалтыг дэвтэр дээр бичиж өгдөг (34 нүүр бүхий дэвтэр). Монголоороо ч ингэж бичддэггүй хүмүүс чинь англиар нэг дэвтэр юм бичнэ гэдэг бол анхныхаа шалгалтыг өгөх гэж байгаа манайханд бол асуудал шүү хэхэ. Гэхдээ мэдээж аливаа юманд аргыг олох гэж нэг юм заавал байх юм даа чааваас. Та заавал асуултынх нь талаар бичих албагүй та харин юу уншсан тэр зүйлээ бичиж болно. Бүүр явах аа болиод ирвэл дундуур нь мэддэг дууныхаа үг, хайрын шүлэг, өгүүлбэр цагаар хувиргах зэрэг зүйлсийг хавчуулчихаж болно хэхэ. Тэгээд сайхан нүүр дүүрэн том том бичээд өгөх хэрэгтэй тэгэхээр тань аяндаа хуудас гэдэг зүйл чинь сум шиг өнгөрөх бөлгөө хэхэ (Гэхдээ энэ бол бичгийн шалгалтуудын ард гарах арга тэрнээс мэргэжлийн шалгалтууд бол ёстой юу асууна тэр дагуу нь л бичиж, бодож байж л дүгнэгдэнэ шүү). Энэтхэг энэ уламжлалт нуршуу аргаар шалгалт авахаа болих цаг нь болсон юм шиг. Учир нь энэ их юм бичиж байж оноогоо авна гэдгийг бүгд мэддэг багш нь ч хүртэл та нар аль болох их нуршиж бичих хэрэгтэй, тэртээ тэргүй та нарын бичсэн зүйлсийг нэг бүрчлэнгүй уншиж шалгахгүй гэж хэлдэг гээд боддоо. Анхааруулахад манайхаан, шалгалтан дээр шифи гээ ч сайхан зүйлс хэрэглэнэ гэдэг бол зүүдэндээ л зүүдэлж болох зүйл шүү хэхэ. Хэрвээ баригдвал яах вэ? Баригдвал та 1-3 жил хүртэл хугацаанд шалгалт өгөх эрхээ алдана гэсэн үг. Нэгнээсээ хуулна гэдэг бас л хүндрэлтэйдээ тэрэн дор нь өөрөө нухсан нь биед чинь амар хэхэ. Шалгалтыг Бангалорийн Их сургуулиас томилсон багш авдаг. Шалгалт эхлээд явж байх үед гэнэтийн шалгах хүмүүс орж ирж зарим нэг учир битүүлэг сэжиг бүхий нөхдүүдийн дэвтэр болоод цаас үзэг юу л байдаг юм тэд нарыг  нь шалгах жишээтэй. Бас тагнуулын төв алба давхар ажиллана хэхэ юу гэсэн үг вэ гэвэл анги хэрвээ цонхтой байвал цонхоор нь эсвэл хаалгаар нэг нөхөр давхар хянана тэр нөхөр бол шалгалт өгч буй нөхөр шифи болоод түүнтэй агаар нэгэн буй зүйл хэрэглэж байгааг илрүүлэх. Зарим оюутангууд ангид байгаа багшийн л нүдийг хариулах гэсээр байгаад нөгөө spy-ийг мартчихдаг асуудалтай. Тэрнээс болоод шалгалтанд орох эрхээ алдах онцгүй юмтай болно доо. Тийм болохоор та зөвхөн мэдэж авсан зүйлээрээ л дүгнүүлнэ гэсэн үг. Гэхдээ манайхаан санаагаар унах зүйл бол байхгүй. Та заавал бүгдийг нь мэддэг байх албагүй. Өөрөөр хэлбэл хичээлийнхээ 50%-ийн л өөрийн болгочихсон байхад тэнцэх эрхээ авж болно. Яаж гэвэл шалгалтын асуултууд нь тийм боломжийг бас олгодог. 13 асуулт өгчихөөд 10т нь хариул, 5 асуулт өгчихөөд 3т нь хариул гэх зэргээр бичигдсэн байдаг. Шалгалтын хуудас нь гурван хэсэгтэй А,В,С гэсэн. А хэсэг нь нэг онооны асуултууд байдаг. В хэсэг нь 3 онооны асуултууд харин С хэсэг нь хамгийн өндөр буюу 7 онооны асуултууд байдаг. Тийм ч болохоор оноонд нь таарсан хариулт өгөх хэрэг гардаг. Их оноотойд нь илүү дэлгэрэнгүй хариулах хэрэгтэй. Мэдээж эцсийн үр дүнд хуудсын тоо доод тал нь 10 -аас дээш байх ёстой. Хэрвээ та за бараг 8 дотор биччихсэн байхад таны шалгалтын дэвтэрийг бараг нээж харалгүй шууд унагачих магадлал өндөр. Учир нь шалгалт дууссаны дараа хэдэн хуудас бичсэн ээ дэвтрийнхээ нүүрэн дээр бичдэг. Шалгалтын дүн нь төд удалгүй бол гардаггүй дараагийн улиралд гардаг. Шалгалтандаа унавал дараагийн жилээс дахин өгөх боломжтой. За ерөнхийдөө шалгалтыг нь өгөх амархан байгаа биз дэ. Яг иймэрхүү маягтай бичээ л болоо шүү дэ ерөөсөө. Дээрх мэдээлэл болоод бичигдсэн зүйл бол ерөнхийдөө шалгалтын хуудсанд яаж бичиж болох вэ гэсэн нэг жишээг үзүүлсэн юм шүү хэхэ. Шалгалтын талаар бичих гэж байсан хүн чинь Бангалорит амьдрах ямар вэ гэх шиг, энэтхэгийн тэтгэлэг ч гэнэ үү, юу юу болсон бэ мэдэхгүй хэхэ. Гэхдээ эхлэл нь шалгалтын талаар эхлээд төгсгөл нь мөн л шалгалтын талаар бичигдээд төгсөж байгаа болно. Энэ бол эндэхийн шалгалтыг өгөх зүй тогтол гэдгийг хэлье. За нэг иймэрхүү л байна да, тэгээд өшөө мэдэж сонирхчихмоор юм хэрвээ байвал миний цахилгаан шуудан ооё хэхэ, блог дээр хаа нэгтээ нь бичээд үлдээчихнэ биз дэ.

21 comments:

  1. mash sain medeelel boljee. Bayrlalaa.

    ReplyDelete
  2. хахаха яагаад далийчваа гэж бодлоо ш дээ

    ReplyDelete
  3. HI, ICCR-N talaar ym asuuya, ene jiliin bachelort material yvulsima, tegsen ICCR-S surah mergejiluuded odoo surch bga margejiliin hicheelud taarku bolchood, uchir n Angli helnii angi yma tgd MAT, ezo ntr sudlagu bn gd brag songogdh magadlal muu gne, tgeel azandaa naidaad bj bn hehe, mat itr sudlagui helnii angiin huuhduud songogdh bolomj her bdg ve?(ICCR-S yg odo sudlj bga hichele gsn chn bs dan english lessons bolchood tgd elchinges ymr ch bsn faksr yvulad l orhy azandaa naid gsn hahhhaha)

    ReplyDelete
  4. Та нээрээ гоё гоё сэдвүүд хөндөж блогтоо бичих юмаа. Өнөөдөр анх удаага таны блогт орлоо тэгээд бичсэн бүх нийтлэлүүдийг уншлаад үнэхээр их таалагдлаа.За амжилт!

    ReplyDelete
  5. Тиймээ, сайн бичих юмаа, таалагдаж байна, амжилт хүсье :)

    ReplyDelete
  6. yg l iim shvv neeree hetsvv2 udahgv shalgaltaa ogno sn medeelel bolloo tgd duunii vg edr hawchuulcguul zvgeer yumuu hehe

    ReplyDelete
  7. sain bnu? surguuliinhaa hajuugaaar ajil hiih bolomj bdg ym?

    ReplyDelete
    Replies
    1. Yahav hiij boloh l bh l da. Gehdee barag demii dee.

      Delete
  8. chamd bayarlalaa vg ene medeeg unshij duusanii daraa mongold medeegeer zasagiin gazariin tetegleg zarlaj bno gej vrian chmd kkk thanks suralgiin ondor amjilt hvsiii

    ReplyDelete
  9. yoo jom harh tiim emr umuu really ???

    ReplyDelete
  10. heregte medeelel bn bayarlalaaa

    ReplyDelete
  11. snuu bi ene jil tetgelegt hamragdsan yumaa tegeed Microbiolog Biotechnolog-iin chigleleer yamar hotiin yamar surguuli sn gej duuldaj bna medej bwal heleed ogooch

    ReplyDelete
  12. ulsiin yamar yamar surguuliud baidag yum boloo helj ogch tuslaach

    ReplyDelete
    Replies
    1. http://en.wikipedia.org/wiki/List_of_universities_in_India

      Delete
  13. hey sain bnuu bi 2013 oni zasgiin gazrin tetgelegt tentsiima tgd ooroos chin asuuh hdn zuil bn bichig barimt ntr geed yahoo umuu skype id gaa ogooch yaraltai

    ReplyDelete