Thursday, January 13, 2011

Тугаа залсан нь...

Монгол Улс тєрт ёсны олон зууны тvvхтэй орон билээ. Энэ тvvхэн явцдаа бид Vндсэн хуульт байгуулалд шилжсээр 90 шахам жил боллоо. БНМАУ-ын Vндсэн хуулийг 1924 оны 11 дvгээр сарын 26-ны єдєр баталж “Бvх Монгол Улсыг vvнээс хойш Бvгд Найрамдах Бvрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлvvлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мєн хурлаар сонгогдсон Засгийн газраас гvйцэтгэн шийтгvvлэх явдлыг нийтээр сvсэглэн дагавал зохино” гэж тунхаглажээ. Ийнхvv Азийн орнуудын дотроос хаант засгийг халж, Бvгд найрамдах Улсыг тунхаглан зарлаж, Vндсэн хуулиа баталсан анхны орон билээ. Vvгээрээ Монголын ард тvмэн бид бахархах бvрэн vндэстэй.”  Гэж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ах хэлсэн байна яг миний хэлэх гэж байсан үгийг хэлчихэж бас ядаж байхад ооё хэхэ. Энэ өдрийг хэд хоног хүлээж байсан юм. Учир нь дотуур байрандаа тугаа залах гээд хэхэ. Манай далбаа ч сүртэй шүү яагаад ч юм нутгаасаа гадна байгаа болохоор ч тэр үү харах бүрт улам бахархах сэтгэгдэл төрөөд байдаг юм хэхэ. Дашрамд Цацаадаа баярлал аа бас Нуркаадаа баярлалаа. Миний Монгол Улс Мандан Бадраг!!!







1 comment:

  1. 1924 онд Монгол улс Үндсэн хуулиа зохиохоор улсын комисс гаргаж түүнд Орос, Англи, Франц, Герман гэх мэт олон орны Үндсэн хуулийг судалж өөрийн оронд тохируулсан Үндсэн хуулийг гаргах зорьж байсан ч Орос улсаас хуулийн мэргэжилтэн явуулж, тэр нь комиссын гаргасан хуулиудыг үл хэргэсэн Оросын үндсэн хуулийг Монгол хэлэнд шууд буулгаж 1924 онд батлуулж байжээ.

    Харин 1992 оны 1-р сарын 13-ны өдрөөр анхны Ардчилсан, бусдаас үл хамаарсан Монгол Улсын Үндсэн Хуулиа баталсан билээ. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрх зэрэг эрхүүдийг олгоно. Мөн засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгууль явагдах зэргийн талаар товч агуулдаг

    ReplyDelete