Wednesday, April 18, 2012

Зохиол чинь намайг уйдаахгүй байх хүү минь



За ойрд блогтоо гар хүрэлгүй яасан ч их удсан юм бэ дээ. Шалгалт шүүлгэ гээд семестрийн хичээлийг нэг шөнийн дотор давтах гэж сүүлийн хэдэн өдөр нэлээн л хөөрхөн юм болж байна. Өнөө өглөө л гэхэд нэг шалгалтаа өглөө. Шалгалтны бэлтгэлийг үүрийн 5 цаг өнгөрч байхад хүчээр дуусган хэдэн цаг унтаад авах хоорондоо ч хүртэл зүүдэндээ нэг настангаас сургааль сонсоод хачин үр дүнтэй цагийг өнгөрөөдөг юм байна. Ер нь бол яг доорхийн адил бол хэлээгүй л дээ. Гэхдээ энэ хавьцаа л. Настангаас уул нь нэлээн юм асуух гэж бодож байсан боловч “Оргил” гэх дуу намайг настантай буу халах боломжийг минь үгүй хийчихдэг юм байж. Харин тэгтэл тавьсан сэрүүлэг маань ч дуугарсан шинжгүй цагийн байдал хэдийнээ 8 цаг өнгөрч байсан тул сэрүүлгээ нэлээн буруутгангүй байдалтайгаар шалгаж нэг хараад нүүрээн угааж, цагаан цамцаа индүүдээд сургуулийнхаа зүг зураглаачийнхаа хамтаар алхав.

За ингээд зүүд

Чи ганцаараа биш, хажууд чинь би байна. Хэзээ ч чамайг орхихгүй. Одоо ингэж бодохоо болиод завсарлах товч дарах цаг. Толгойн дахь бодлоо арчаад нэгийг бод. Бусдын юу хийж байгааг харж чадахгүй байгаад чинь шалтгаан байж л таараа. Гэхдээ одоо энэ бүхнийг харж бахархалтай гэгч нь зогсох цаг. Амьдрал бол чиний аялах хамгийн урт аялал байх боловч хамгийн гайхалтай мөч бол зүрхний чинь цохилт болох тэр л хүмүүстэйгээ байгаа бүхнээ хуваалцах үе юм. Аз жаргал амар хялбар ирдэггүй. Үүнд л аз жаргалын нууц оршиж байдаг юм. Бидэнд шургаж унах зүйл зөндөө гэхдээ босоо л өмдөө гөвөөд цааш алхана. “Амьдрал” гэж ярихаасаа өмнө эхлээд үүний чамд өгөх зохиолыг уншиж сурах цагаан толгойг нь сур. Хөнгөн хийсвэр алхаа чинь сэвэлзэх төдий салхинд ганхаж болох ч зүгээрээ. Толгойгоо гудайлгалгүй тэнгэр өөд хараад инээмсэглэ. Тэнд сэтгэл чинь давчдахгүй орших орон зай бий. Сайхан зүйл үргэлж ирдэг юм. Харин түүнийг танихгүй өнгөрөөхөөс болгоомжил. Эргэн тойрондоо байгаа сайхан зүйлсийг харж сур. Чи ямар азтай хүн гэдгээ ухаарах болно. Саар зүйл чамайг доош нь татах боловч буцаан өндөрт татах сайхан зүйлс үргэлж байдаг юм. Зүрх чинь шархалж толгойнд чинь бодлын хар салхи эргэлдэх боловч өөрийгөө нэг чимээгүй сонсоод үз. Нам гүм дундаас л чи өөрийгөө олно. Амьдралдаа итгэлтэй байж хувь тавилангаа зохио.

Зохиол чинь намайг уйдаахгүй байх хүү минь. Удахгүй уулзъя!



















3 comments:

  1. Сайхан.
    Ингэж зүүдлэх юм сан.

    ReplyDelete
  2. Сайхан2 ингээд нэг зүүдэлчүүл ч сайхан сургамж авах байхдаа

    ReplyDelete