Tuesday, March 15, 2011

№ 5: Нарны хот буюу "Жодьпур" хотоор (БИЧЛЭГ, ЗУРАГ)

За та бүхэндээ өвлийн амралтаараа ICCR-ынха буянаар Ражастан аймгийн хамгийн хамгийн гэгдэг хот болоод үзмэрүүдийг үзсэн талаараа хүргэж байгаа бил ээ. Зав цаг гарсангүй гэхээр бас л нэг үнэнд нийцэхгүй зүйл болох байх. Ямартаа ч ингэж тэгэж явсаар байгаад өдийг хүргэчихлээ.

За одоо сайхан бичье гэсэн чинь эхнээсээ эхлээд юмнуудаа мартаад эхэлчихэж зайлуул... Ямартаа ч авахуулсан зураг, бичсэн бичлэгүүдээ хэсэг харсаны үр дүнд толгойд орж ирсэн бяцхан зүйлсээ бичлээ.

Жайсэлмэр хотын хувьд үнэхээр өвөрмөц хот байсан л да “Ражастан аймгийн бусад хотуудаас хамгийн ихээр толгойд үлдсэн хот бол Жайсэлмэр байсан юм”. Мэдээж аялал цаашаа үргэлжилэх учир өглөөгүүр Жайсэлмэр хотоос хөдөлж Жодфур хотын зүг гарцгаасан юм. Газрын зурган дээрээс харсан байх ерөөсөө л залгаа нутаг дэвсгэртэй газар орон байсан болохоор өглөөхөн гарсан аялал маань үдээш хойшхон Жодьпур хотын нэгэн буудлын зоогийн газарт ирчихсэн юм.
(БИЧЛЭГ-1)

Хоолондоо орсоны дараагаар Жодьпур дахь эхний үзэх газар болох “Mehrangarh fort” хэмээх газар руу шууд явсан юм. Учир нь биднийг буудалдаа байрлуулчихаад үзэх газар руугаа явна гэвэл нөгөө сайхан энэтхэг цагны хойшилбороор худлаа болно гэдгийг бүгд харин тооцоолж, харж чадсаны үр дүнд шүү дээ.
 
”Жодьпур хот маань Ражастан аймгийн хоёр дахь том хот буюу “Нарны Хот” гэж бас нэрлэдэг, 1459 онд Жода хэмээх нөхөр хаан суудалд сууж байхдаа энэхүү газар нутгийг тусгаарлаж биеэ даасан нэгэн хотыг байгуулсан”  гэж хөтөч маань хэлж байсан юм. Нарны хот гэсэн нь үргэлж нарлаг, цэлмэг, сайхан цаг агаартай байдаг болохоор тэр юм байх.   

“Хүн амын хувьд нэг сая хүрч яваа хот бөгөөд 53 % нь эрчүүд үлдсэн хувийг нь  эмэгтэйчүүд эзэлдэг юм байна. Бичиг үсэг тайлагдсан байдал нь нийт хүн амын 67 % нь бөгөөд нийт эрчүүдийн 75%, эмэгтэйчүүдийн 58% нь тодорхой хэмжээнд уншиж бичиж чаддаг ба уг үзүүлэлт нь улсынхаа дундажаас илүү байгаа нь Жодьпур боловсролын чиглэлээр бас нилээдгүй юм хийж түүнийхээ үр дүнд бас хөгжиж чадаж байгаа юм.” гэсэн мэдээлэл цаад интернэтэд чинь тавигдчихаж.

“Ер нь Энэтхэг улс бол соёлын болоод зан заншилын маш том цуглуулгын өлгий орон юм аа” гэж манай англи хэлний багш хэлж байсан нь санаанд орчихлоо. Үнэхээр эрс тэрс зан заншилтай улс орон байдаг юм байна лэ. Аялж байх хугацаанд үнэхээр анзаарагдаж байсан юм. Өмсөж зүүснээсээ авахуулаад хэл ярианых нь аялга миний мэдэх Бангалори буюу Карнатака аймгийн ард түмнээс мэдэгдэхүйц яргарч байсан шүү. 
 
За хэрэмрүүгээ орцгооё!

Хэрмийн хувьд үнэхээр сүртэй эд байсан шүү. Анх автобуснаас буугаад харахдаа өөрийн мэдэлгүй дуу алдсанаа мэдсэн л дэ (бичлэг дээр хэхэ). Ражастан аймаг бол чулуугаар үнэхээр баялаг газар байна лэ. Тэрийгээ ч ашиглаж чаддаг газар юм шиг санагдсан. Тэр байшин барилгаас авахуулаад хэрэм цайзыг үнэхээр чулуугаар бульдаж, гайхуулж барьсаныг нь харахад бас нэг ийм бодол төрж байсан юм. Манай Бангалорит л гэхэд “Ражастаны чулуу” гэсэн хаяг хадсан чулуун эдлэл зардаг газар бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газраас арай үнэтэй байх жишээтэй. Бас л хадуурчихлаа. 

Уг хэрэм маань нүсэр том ургаа хадан дээр баригдсан хэрэм юм байна лэ. Яг л зорчихсон юм шиг харагдаж байсан юм.
Бас ч гэж хоёр гурван зуун км газар автобусанд нөгөө сайхан энэтхэг дуу хөгжмийн эгшигэнд манар ч, мансуурч явсаны үр дүнд бие нилээдгүй чилчихэж. Хэн хэнгүй л тийм байсан байх. Автобуснаасаа дуртай гэгч нь бууцгаагаад, нэг цугларч зураг дарж болно болохгүй гэх бяцхан сэдвээрээ ярилцасны үр дүнд зураг чөлөөтэй дарж болно гэсэн мэдээллээр хангагдан хэрмийн зүг алхацгаасан юм. 
Хэрмийн эргэн тойрон тэр чигээрээ хад, хажуугаар нь бас үзэж сонирхох гэсэн жуулчид гээд бас ч гэж нилээдгүй хүмүүс холхиж байсан юм. Үнэхээр том хот гэдэг нь мэдэгдэж байсан шүү өмнөх хоёр хотыг бодвол арай илүү зохион байгуулалттай, нөгөө сайхан болж бүтэхгүй зовлон жаргалаа ярьсан нөхдүүд энэ тэндээс татаж чангаадаг нь алга, хэдэн төгрөг унагачих юмсан гэсэн нөхдүүд “ориг, ориг, би Монголд хайртай” гэж согтуу, эрүүл нь мэдэгддэхгүй юм орилж хашгираад явдаг нөхдүүд, хөөрхий оюутан биднийг хэдэн төгрөгөө үрж, ядаж яваа жуулчидтай андуурдаг  бас л алга. Ер нь л юм үзэж нүд тайлсан гэдэг шиг “Өө эд нар явж л байдаг юм, ирж л байдаг юм” гэсэн шиг тэр хавиараа даруухан гэгч нь нэгэн нэгэнтэйгээ буу халцгаасан шиг зогсож байсан нь, юм аа үзэж яваа бидэнд үнэхээр амар байсан юм.

Хэрмийн доторх зохион байгуулалт, засал чимэглэл гээд тансаг тансаг унтлагын өрөө (хэхэ унтлагын өрөө л их цээжлэгдэж дэ) гээд үнэхээр үзэж харах юм ихтэй байсныг цохож хэлэхэд байна.  


(Хэрмийн хоёр дахь их хаалга)


 (За энэ сайн харвал гэрэл цацардаг зураг да ХЭХЭ)
    
За хэрэмтэй танилцах ажил маань нөгөө сайхан гуч , гучин минутаар хэмжигдэж явдаг аялалынхаа цагын хуваарийн дагуу өндөрлөж дараачийн үзэх газарлуугаа явцгаасан юм.

Тэнд уул нь бичлэг хийсэн байсан боловч оюутан бидний техник хүчин мөхөсдөж үзчихээр бичлэг болж чадаагүй байна лэ. Тэр газрын тухай товчхондоо хэлэхэд долоон гайхамшигын нэг болох Таж Махал ахыг барихад хэрэглэсэн гантиг цагаан чулуугаар барьсан ба дотор нь чандарласан Махаража-нуудыг хадгалдаг бараг бунхан маягын газар байсан юм. 

Бид нарт үзэж сонирх гэж бараг 30 хүрэхтэй гүүтэй л минутын хугацаа өгсөн байх. Мэдээж ариун газар тул гутлаа тайлах хэрэгтэй. Хөл нүцгэн хэдэн нөхдүүд л хүйтэн чулуун дээр жаал гүйлдэцгээсэн байх. Уул нь үзэж сонирхох зүйл нилээдгүй л байсан юм даана ч хаа газарт л байж байдаг нөгөө хэдэн тэвчээргүй нөхдүүдийн үр дүнд ёстой 30 минут болов уу үгүй юу буудлын зүг автобусандаа сууцгаасан юм.



“За энд бид нар нэг шөнийг өнгөрөөгөөд маргааш ургахын улаан нарнаар гялс нэг газар үзчихээд Удайпур хотын зүг хөдөлцгөөнө” гэсэн сүртэй боловч үнэн байгаасай гэх зарлалыг манай гурван баяаны нэг нь зарласны эцэст автобусны хаалга онгойж ядарснаа гайхах, хариугүй хэсэг бүлэг хүмүүс дуу дуугаа авалцан автобуснаасаа гоожицгоосон юм. Автобусны тээш нээгдэх үед буудлын нэрийг хаа сайгүй арьсандаа шивсэн цоглог гэгчийн ота, хоёр баяатай хамт давхиж ирэн бидний ачааг ачиж буудлын хашаанд оруулж байсан нь “ёстой л том хотын том буудал гэж бас л ялгарч байна шүү” гэсэн сүртэй бодлыг толгойндоо ургуулан буудлын хашаанд орсон юм. Цаг орой болсон байсан болохоор өөдөөс цоройсон 2 давхар байшингын дайтай арслангын хөшөөнөөс бусад зүйлсийг харж чадалгүй буудалдаа орж өрөөнийхөө түлхүүрийг, хамт хонох Африк тивийн төлөөлөл болох хар ахтайгаа хамт гурвуулаа өрөөлүүгээ орцгоосон юм. 

Маргааш ч боллоо. Сайхан нүүр гараа угаачихаад зураглаачийнхаа хамт өрөөнийхөө хаалгыг онгойлгон өглөөний цайны зүг алхаж явах зуураа буудлын эргэн тойрныг шинжсэн чинь манай “үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн дайтай тоглоом, цэцэрлэг  гээд бас бус зүйлс байсанд тэрүүхэн тэндээ чамлах сэтгэгдэл төрж л байлаа. За энэ ч яах уу цайндаа орцгооё.
Өглөөний цайгаа ууж дуусаад нөгөө гялс үзэх гээд байсан газар руугаа ачаа тээшээ автобусандаа чихэж аваад хөдөлсөн юм.

Хэсэг явсаны эцэст нөгөө газраа ч ирлээ. Манай төрийн ордонгийн дайны нэг ордон байна. Тэгсэн чинь нөгөө ЮНЕСКО-д хүртэл бүртгүүлээд авчихсан Махаража-гийн нь амьдардаг ордон юм гэнэ ээ. Ордонгын ойролцоо цэргийн хэд хэдэн ангиуд харагдаж байсныг бодоход манай Махаража нилээдгүй харуул хамгаалалтын дор өдрийг өнгөрөөдөг нь харагдаж байсан юм. Ордонгийн бараг гурав хуваасны нэгтэй нь тэнцэх дайны хэсгийг нь жуулчидад зориулж үзвэр үйлчилгээний чиглэлээр тохижуулсан байсан юм.      
(Махаража ах гуйгаад байхаар нь л...)

За ямартаа ч Махаража ахынхаа хэрэглэдэг зүйлстэй танилцаж, зургаа даруулсанаар Жодьпур хоттой танилцах аялал маань өндөрлөх тийшээ хандаж дараачийн хот болох Удайпур хотын зүг хөдөлцгөөсөн юм.
(БИЧЛЭГ-2)
Дараачийн хот Udaipur...

No comments:

Post a Comment