Sunday, May 8, 2011

Математик (May 2011)

Энэ сарын 2-12 хүртэл манай 2-р улиралын шалгалтууд нэг нэгээрээ авагдаад дуусах юм. Одоогоор ямар ч байсан эхний 3 -г нь өгчихөөд л байж байна. Цаана нь 2 байгаа. За энэ ч яах уу гол юмандаа оръё.
Энэ шалгалтын материал бол энэ сарын 7-нд авсан шалгалтын материал. Математик гэдэг хичээл маань энэ улиралын шалгалтаар хаагдчихдаг юм байна энд. Манайхны хувьд бол энэ зүгээр 10 жилийн 7 ангид үздэг л зүйл байгаа байх, өө нээрээ 12 жил бил үү. Гэхдээ энд ийм л математик орж байна бакалаврын түвшинд. Гэхдээ энд сурсан дассанаараа бодоод өгчих юм бол тооцохгүй ч байж мэднэ. Учир нь нөгөө англи бичиглэлээр гэж сүрхий юмаараа энд дүгнэдэг. Жишээ нь хоёрхон үйлдэл хийгээ л болчих бодлогыг чинь энд дор хаяж 4 үйлдэлээр бодно. Яаж гэвэл сүртэй. Тэр бодлого бодоход хэрэглэж байгаа томьёогоо бичнэ. Бид нар энэ бодлого дээр энэ томьёог хэрэглэнэ энэ тэр гээ л. За ингээд бичээд байвал бүүр утгагүй юм болно. Бичихгүй орхичих юм бол нөгөө дүгнэж байгаа нөхөр нь "юмаа мэддэггүй нөхөр байна" гээд дүгнэчихнэ. Тэгээ л нөгөө авах ёстой онооноос маань хасаж өгнө ш дэ. Доорх материалыг хэрвээ зав, цаг, дур байвал нэг бодоод үзээрэй. Хамгийн гол нь дараа нь хэдэн хуудас бодсон байгаагаа тоолоод үзээрэй. Энд бол 38 хуудастай дэвтэр өгдөгийг манайхан мэдэж байгаа байх хэхэ. Дор хаяж 15 хуудас бичиж байж дүнгийг минь тавих нөхөрт шалгалтын маань дэвтэрийг сөхөж харах итгэл үнэмшилийг төрүүлдэг энд бол хэхэ. За нэг иймэрхүү байна энэ тухай алтан хошуу хүргэхэд. Сонирхож байвал хамаг дураараа !



 

1 comment:

  1. Гайхалтай л юм хаха . Уулан ганц л Матриц дээд сургуулийн хичээл байна шт хэхэ

    ReplyDelete