Friday, April 22, 2011

№ 6: Нуурны хот буюу "Удайпур хот"-оор


За нөгөө л аялалынхаа тухай үргэлжлүүлж байна. Ойрын хэд хоног иргэний зориг гаргаж байгаад ч болтугай энэ талаарх бичлэгүүдээ дуусгахгүй бол мартагдах нь мартагдаад утга учир гэдэг юм аа алдах гээд байх шиг байна. 

Жодьпур хотоос өглөөхөн Удайпур хотын зүг гарсан аялал маань бусад хотуудад очиход туулсан замын үзэх харах зүйлсээс харин шаал өөр болж ирсэн юм. Учир нь  хаа сайгүй л тариан талбай, цөлөрхөг хөрс гээд уйтгартай зүйлс харж явсаар байгаад хаана нь унтаж хаана нь сэрээд байгаагаа ч мэдэхгүй замыг туулдаг байсан бол Удайпурлуу хөтөлсөн зам маань өндөр өндөр ууланд засаж янзалсан машины зам, битүү ногоон ой, тариан талбай дээрээ ажиллаж байгаа тосгоны тариачин бүсгүйчүүд (ганц нэг л бүсгүй байсан л да, уран зохиолын халил явагдаж байна ооё), бичин ахан дүүс гээд нүд хучирлачих зүйлсээр дүүрэн байснаас гадна Бангладеш дууны уянгалаг зөөлөн аянд ёстой нам унтан гэдэг нь болсон байх. Нэг сэрэх нь ээ хоолондоо орох гээд нэг газар ирчихсэн байсан юм. Тэндэх байгаль бол зүгээр л байгаль олон үг яриад байх хэрэг байхгүй. Болдогсон бол тэнд ганц нэг хоног өнгөрөөчмөөр л байсан шүү. 


 
За сайхан хоолондоо ороод авчихсан болохоор автобусандаа суугаад Удайпурын зүг.
Өнөөх өндөр  өндөр уул, ой мод, намуухан дуу гээд буцаад их нойрондоо дарагдан нэг мэдэх нь ээ Удайпур хотдоо ирчихдэг юм байж. Оройхон очсон болохоор шууд буудалдаа бууцгаасан юм. 
За шинэ өглөө, Удайпуртай танилцах өдрийн эхлэл өглөөний цайндаа орцгоогоод автобусандаа.
Үзэж харах юмруугаа орохоосоо өмнө Удайпур хотын тухай бяцхан мэдээлэл гэвэл. 1559 онд Махарана (Махарана-хаадуудын хаан) Удай Синг гэх нөхөр байгуулж байсан юм байна. Энэ нөхөр тэр үед цэрэг зэвсгийн хүчээрээ бусад Махаража нараас илүү хүчирхэг байсан болохоор Махарана гэж өргөмжлөгдөж л дээ. Удайпур хот нь Ражастан аймгийнхаа хэмжээнд 4 ордог, нийтдээ Энэтхэгийн засгийн газрын “Нуур хамгаалах үндэсний төлөвлөгөө” дор дахин сэргээн засварласан  5 том нууртай. Тиймийн учир Удайпур хотыг бас “Нууруудын хот” гэж нэрлэдэг байх юм. Аялал зугаалгын хувьд намар, өвлийн улирал нь илүү тохиромжтой 9-р сарын дундуур, 3-р сарын сүүл 4-р сарын эхэн үеэр Удайпур хотыг үзэж танилцах гэсэн жуулчид илүү их байдаг гэнэ. Тэр үед өдрийн дундаж хэм нь 28 С, шөнөдөө 11 С –ийн дулаантай, ерөнхийдөө нарлаг сайхан өдрүүд ихтэй гэнэ дээ. За ингэс хийгээд бяцхан мэдээллээ дуусгачихъя. 
Бидний хамгийн түрүүнд очсон газар бол “Удайпур Хотын Ордон” байсан юм. Манай хөтөчийн хэлсэнээр бол уг ордон нь бусад хотуудад буй ордонгуудаас хамгийн том нь бөгөөд дотор нь зураг авангаа үзэж сонирхох бол та бүхэн 200 сайхан рупий (6000 төг) төлнө дө гэсэн юм. Мэдээж ямар энүүгээр дахин дахин ирээд байх биш гэх маягийн юм ярьцгаагаад төлчихлөө. Зураг авах эрхийн бичгээ халаасалж аваа л ордонгын үүдээр орцгоолоо. 
Дажгүй шүү ерөнхийдөө. Аргагүй Махарана сууж байсан гэсэндээ арай л үзэмж төгс байдал мэдрэгдэж байсан юм (ооё). Гадна талдаа зааны зогсоолуудтай.
 
Учир нь тэр үед “зааны тулаан” гэж бяцхан зугаа цэнгэлийн маягтай үйл ажиллагаа зохиогддог байсан юм байна л да. Тэр заанууд нь яаж тулалддаг байсан юм бэ гэхээр ерөөсөө энгийн хоёр заан байна, тэр хоёр нэг ханы хоёр талд зогсож байгаад хамраараа таталцана.
Хэн нь илүү ханаас хол зайтай болсон нь уг тэмцээний ялагч гэх цолыг хүртдэг байсан байж. За энүүгээр бусад ордонгуудаас ялгарч байсан юм. Тэрнээс бусад зүйлсээрээ бол адилхан тансаг тансаг унтлагын өрөө, мөнгөн эдлэл гээд бүх л зүйл нөгөө Махарана болоод түүний гэр бүлийн тансаг хэрэглээнд зориулагдсан.
 тэр цаана харагдаж буудал чинь "James Bond 007" гэдэг кинонд 
гараад амжчихсан шүү дээ

 Ордны доторх талбай нэг иймэрхүү
 Гал тогооны хэрэгсэл
 Дэлхийн II дайны үлдэгдэл
 Махарана Удай Сингийн морь нь. Энэ морь байгаагүй бол манай Махарана нилээн эрт ертөнцийн мөнх бусыг үзэх байсан юм байна лэ зайлуул
 
Бидний дараачийн газар маань “Гүнжийн найзуудын цэрэглэг” манай хөтөч л ингэж хэлсэн юм. Энэ цэцэрлэгт эр хүйстэй хэнийг ч болтугай орохыг хориглодог байсан бөгөөд зөвхөн Махарана гэгч нөхөр харин бүрэн эрхийнхээ дагуу орж өөрт зориулан зассан сэнтийн дээрээ сууж залуухан охиудуудыг харж алжаал ядаргаагаан тайлдаг байсан байх юм хэхэ.  Одоогоос 50 жилийн өмнө зөвхөн эмэгтэйчүүд орохыг л зөвшөөрдөг байж. Одоо бол хамаагүй бүх юм чөлөөтэй. Эрчүүд эмэгтэйчүүдгүй орж гарахыг зөвшөөрсөн статустай болсон. Харин жил бүрийн 1 сарын 15-нд Удайпур хотын олон олон баяруудын нэг нь болдогоос шалтгаалаад зөвхөн эмэгтэйчүүд үр хүүхдүүдийнхээ хамтаар ордог байх юм. 




 
За дараачийн газар бол Удайпур хотын хүүхэлдэйн театр гээд хэлчихэд болно. Уг газар маань харин жоохон царай муутайхан байсан юм. Гэхдээ ямар ч байсан хаалгаа барьчихаагүй үзий харий гэсэнд нь үүд нь нээлттэй л байдаг газар байна лэ. Дотроо 2 хэсэгтэй нэг нь бяцхан бичил музей, нөгөө нэг нь мөн л бяцхан тоглолтын танхимтай ойролцоогоор 30 гаран хүний суудал бүхий. Тэр музейтэй нь танилцаж явж байсан чинь манай Монголын маань нэр явж байх юм Mangolia гэж биччихсэнээс биш хөөрхөн харагдаж байсан шүү хэхэ.    Хэдийгээр тоос шороондоо дарагдсан ч утсан хүүхэлдэйгээр нэг тоглолт бол үзүүлээд амжсаан зайлуул. 
Дараачийн газар бол Махарана Пратап гэх нөхөрт зориулан босгосон хөшөө бүхий цогцолбор газар байсан юм. Дажгүй шүү манайхны хэлдгээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх гэдэг бил үү. Нэг иймэрхүү бяцхан бяцхан зүйлсийг уул нь Улаанбаатартаа барьж босгоод байвал хэдэн жуулчидаасаа авахуулаад барьсан хэдэн төгрөгөө буцаагаад олчих юм шиг санагдаж байлаа. Ямартаа ч тэр Улаанбаатарыг утаагүй болгон гэж хэдэн зуун тэрбумаар ууж идэж байгаа мөнгөнөөсөө ядаж хэдэн хаадуудынхаа хөшөө бүхий бичил цогцолбор газруудыг бариад байвал зүгээр юм шиг. Хэхэ заза хадуурч байна.


 
За дараачийн газар бол хиймэл нууран дээр завиар явсан нь гэдэг хөтөлбөр байсан юм. Нэг хүний 1500 төгрөг төлсөнөөр уг нууран дээр ойролцоогоор 30 гаран хүний хамт 1км гаруй газрыг тогтмол хурдтайгаар-ооё туулсаны эцэст буцаж эрэг дээрээ ирсэн юм. Хөвсгөл далайн хүүхдийн хувьд хэдийгээр сүртэй мэдрэмж төрүүлээгүй ч үгүй бас яах вэ. Энэ бол бидний Удайпур хотод үзэх газруудын маань сүүлчийнх нь байсан юм.


Дажгүй шүү ер  нь Удайпур хот сүүлд нь дүгнээд хэлэхэд. Үзэж харах юм ихтэй л газар байна лэ.  Аялал маань дуусах хараахан болоогүй цаана чинь дахиад 2 ч хот байна хэхэ. Удахгүй нэг нэгээр нь оруулна аа. За тэр болтол баяртай гэж.

3 comments:

  1. haha chi bur heden sar damjij ene aylaliihaa talaar bichjee :))

    ReplyDelete
  2. Ene tehdee yasan goy hotolbor vee indiad surch bgaa oyutnuud hamragddag yumuu tee

    ReplyDelete
  3. Enethegt surch bgaa ICCR-iin oyutnuud hamragddag yum.

    ReplyDelete