Sunday, November 20, 2011

Puducherry-гээр аялсан нь....

Өвлийн амралт маань эхэлсэнтэй холбогдуулан бяцхан аялал зугаалгын ажил хийснийхээ талаар уншиж байгаа таньд болон дүү нартаа (гэхдээ уншаагүй ч байж мэднэ хэхэ) хүргэх гэсэн юм. Уул нь бол тэтгэлэгийнхээ шугамаар Энэтхэгийн хаа нэгтээ аялах боломж амралт бүрээр тохиодог л доо. Гэхдээ манай сургуулийн амралт маань тэр аялал болохоос өмнө дуусчих болхоор тэрнээс
нь амжаад оюутан хүний бэл бэнчинд хөөрхөн таарсан тийм нэгэн газарруу гялс аялчихаад ирье гэсэн санал зүс царай, зан ааш мэдэх нөхдүүдийн дунд дэмжигдсэн тул 5 монгол Пүдүчэрри хэмээх аялал жуулчлал тэрүүхэн тэндээ хөгжчихсөн газрын зүг аяллахаар шийдэцгээсэн юм. Гэхдээ тэтгэлэгийнхээ аялалаар явнаа л гэсэн бодолтой байгаа. За тэр ч яахав.
Пүдүчэрри маань Бангалори хотоос нийдтээ бараг 312 км шахуу алсад оршдог юм байна. Нөгөө сүрхий унтангаа аял гэдэг автобусаар нь бол 6 цаг гаран давхиад оччихдог юм байна лэ л дээ. Бангалориос тэрхүү автобус нь оройны 11 цагын алдад хөдлөөд маргааш үүрийн 6 цагын алдад Пүдүчэррид хүрчихдэг юм байна лэ. Бангалориос хөдлөх гэж байхдаа хамаг лаг утсаараа бичсэн бичлэгийг дор тавилаа. Залхуу тань хүрэхгүй бол үзэж бас болно.



Хальт нүдний хор гаргах зуур Пүдүчэрридээ ирчихсэн юм. Дажгүй эд байна лээ шүү тэр унтангаа аял гэдэг автобус нь хэхэ. Пүдүчэрри гэснээс Пүдүчэрригийнхээ талаар бяцхан мэдээлэл гэвэл, уг газар маань өмнө нь Пондичэрри хэмээх нэртэй байж. Цагийн цэвүүнд Франц ах нарын колони байсан болоод ч тэрүү одоо тэнд Франц маягын хэлбэр дүрс бүхий гудамж, барилгууд цөөнгүй. Нилээдгүй гудамжны нэрс Франц нэрээр овоглосон байхыг олж харч болно. Хүн амын хувьд улсын маань нийслэл Улаанбаатартай минь ойролцоо. Ихэнх иргэд нь уугуул Энэтхэг ахан дүүс, цөөхөн боловч мөнгөлөг хэд нь Франц улсын паспорттой Франц нөхдүүд эзэлнэ. 2006 оны сүүлээр Пондичэрри хэмээх нэрээ Пүдүчэрри болгон өөрчилсөн юм байна. Тамил хэлээр энэхүү үг нь "Шинэ Тосгон" хэмээн буудаг гэнэ. Ямартаа ч одоогын байдлаар харж үзсэн Энэтхэгийн хотууд дундаас хамгийн цэвэрхэн нь бас хамгийн ихээр юм үзэж нүд тайлсан Баяа (Энэтхэгийн эрчүүдийг дууддаг ерөнхий нэр юм уу да) нартай газар юм байна лээ. Учир нь зарим газар тэр жагар ахан дүүсийн маань харах харц идчих гээд үнэхээр тав тухыг жинхэнэ утгаар нь алдагдуулна ш дээ. За тэрхүү үл ширтэх байдал нь таалагдсан зүйлүүдийн нэг байлаа. Бас нэг зүйл гэвэл замын цагдаа нар нь үнэхээр таалагдсан гэж байгаа хэхэ. Учир нь тэнд жуулчлал харьцангүй ихтэй болоод ч тэрүү янз бүрийн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг газар цөөнгүй. Жишээ нь мотоцикль, мопед түрээсийн газар гэж байна. Мопед өдрийн 200 рупий (6000 төг), мотоцикль өдрийн 300 рупий (9000 төг). Түрээслэхэд бичиг баримт тэгтлээ их шаардаад байхгүй. Ердөө гадаад паспортын чинь хуулбар байхад л болоо. Таниас унах эрхтэй юу энэ тэр гэж ерөөсөө илүү дутуу асуултууд асуухгүй. Газар дээр нь нэг унаж шалгаа л ОК бол ОК. Яг дээрхийн дагуу 5 монгол унааныхаа асуудлаа шийдээд авцгаасан юм. Гэхдээ нэг мопед, нэг мотоцикль. Таван хүн хоёр, гурваараа хуваагдаж суух хэрэг мэдээж гарсан л даа. Мэдээж асуудалгүй хуваагдаа л суучихна. Харин нөгөө замын цагдаа нар нь торгоод явуулахгүй юм биш биз дээ гэж бодож байсан чинь ёстой амар хүмүүс чинь тэд нар юм байна лээ дээ. Улаан гэрлийн дор яг урд нь гуравлаад зогсож байхад яах ч үгүй зогсож л байна. Эхэндээ мань хэд хий дэмий л нэгэн нэгэнрүүгээ санаа зовсон байдалтайгаар хардаг байсан бол сүүлдээ бүүр тоохоо больчихсон ерөөсөө л дүрмийн дагуу явж байгаа нэгэн шиг. Нэг өдөр бас гуравлаад явж байсан чинь хойноос харин цагдаа ах маань шүгэлдээд давхиад ирдэг юм байна. За ингэж л торгуулдаг юм байж гэж бодоод зогссон чинь хажууд ирж зогссоноо "Ингэж явах нь Энэтхэгийн дүрэмд зөвшөөрөгдөөгүй ээ. Тийм болохоор болгоомжтой яваад хамгийн ойр байгаа буудал дээр очоод нэг хүнээ буулгаад 2-оороо яв" гэж сануулчихаад яваад өгдөг юм байж хэхэ. Бангалори хотод иймэрхүү байдалтай явж байгаад цагдаа ахтай тааралдвал өөдөөс чинь 1500 сайхан рупий нэхээд зогсчихно ш дээ.
Пүдүчэррий хот маань ерөнхийдөө гурван том далайн эрэгтэй юм байна. Мэдээж тийшээ явсан хамаг том шалтгаануудын нэг нь яахын аргагүй далайн эрэг. Тийм болхоор унааныхаа асуудлыг шийдсэн тэр өдрөө нөгөө гурвын нэг рүү очиж үзэхээр замдаа гарцгаасан юм. Уул нь тэгэж яриагүй байсан юм л даа. Гэнэт л хамаг сүртэй нэртэй (Диваажингын далайн эрэг) эрэг рүү явахаар болцгоочихсон юм. Хамгийн гол нь хаана байдгыг нь мэддэг хүн байхгүй байсан ч нутгын ардуудын заасан чиг хэлсэн үгээр нь төөрч будилан байж арай гэж тэр газартаа хүрсэн юм. Мэдээж бичлэг хийгээстэй.

Хайсан газартаа эцэст нь ирлээ гэж....

Дараа дараачийн өдрүүдийн талаар бичлэгэн дээр ерөнхийдөө орчихсон болохоор тэгтлээ ихийг бичээд байхыг урьдал болгосонгүй. Шууд бичлэгүүдээ бөөндөхөөр шийдлээ.


Ауравиллэ-рүү

Ауравиллэ далайн эрэг
"Амгалан далайн эрэг"
Дугуй хагарсан нь...
Тусалсан жагар ахан дүүсдээ төрөлх хэлээрээ баярласан талархсанаа дахин нэг хэлчихье. хэхэ

Ер нь бол Пүдүчэррид амрахад бол боломжийн газар юм шиг санагдсан. Учир нь юмны үнэ нь харьцангуй хямд мөн хямдхан буудлууд ч бас олдоц ихтэй. Харьцангуй соёл сайтай жагар ахан дүүс гээд үзэж харах зүйл чамгүй их. Харин нэмээд нэг юм хэлэхэд манай Франц ах нар маань бол зовохгүй хоолныхоо мөнгийг олдог юм байна лээ. Амьдарч байгаа байшингынхаа өрөөнүүдийг жуулчидад хоногоор түрээслүүлээ л хөнгөхөн хэдэн рупий олчихдог нөхдүүд байна лээ. Ямартаа ч Пүдүчэрригийн нэрийн хуудас болсон газруудыг нь үзэж харсны хувьд үнэхээр сайхан амралтын хэдэн өдрийг зүс царай, зан аашыг нь мэдэх хэдэн найзуудтайгаа хамт өнгөрүүлж чадсандаа миний бие сэтгэл өндөр байгаа гэж.

No comments:

Post a Comment