Friday, November 4, 2011

ҮЛ МЭДЭХ


Харанхуй байна.
Ойр орчин дэх юмс бага багаар харагдах дүрсээ алдана.
Гэхдээ энэ зүгээр л нэг харанхуй.
Гэрэл асах үед харин тэр харанхуйг олж харахгүй.
Яагаад гэвэл гэрэл ассан болохоор.

Яг л хар шөнө халин үүрийн харуй бүрүй орох шиг.
Тийм болохоор ҮЛ МЭДЭХ бүдгээс тодрох зүйлд дуртай.
Тодрох зүйлс юу байснаасаа эхэлдэг болохоор.
Одоо харин ҮЛ МЭДЭХ тодорч байгаагаа мэдэрч байна
Олон учир утгагүй талстууд нь
Бага багаар хэвээ олон гэрэлтэж байна
Баригдахаар болсон тэр үед нь
Юу хийхээ мэдэхгүй байх вий гэхээс
Юугаа ч мэдэхгүй мөртлөө ҮЛ МЭДЭХ айна.
Өөрөө юу гэдгийг нь мэдэхгүй ч
Өөрт нь байгаа тэр нэгэн зүйлийг харахгүй байна
Эл мэдрэмж түүнийг үргэлж тавгүйтүүлнэ.
Эрэх газраа хаана гэдгийг нь мэдэж байгаа ч
Хаанаас нь гэдгээ ойлгохгүй байна.
Хамаагүй ухаж, сэндийчмээргүй байна.
Урьд нь ҮЛ МЭДЭХ ингэж боддог байлаа.
Уур нь хүрэхдээ хойшоо нэг алхадаг байлаа.
Харин түүнд эцэст нь буцаад
Хоёр алхах хэрэг дандаа гарна.
Одоо тэр ҮЛ МЭДЭХ гэдгээ мэдсэн ҮЛ МЭДЭХ
Олон зүйлс түүний эргэн тойронд байгааг
Ганц ганцаар нь олж харна
Гэрэлтэн тодрохыг нь тэвчээртэй хүлээнэ.



No comments:

Post a Comment