Friday, June 10, 2011

№2 Гуахатти хотод


23-05-11:  Үүрийн 6 цагийн алдад нөгөө хүрэхийг хүслэн болоод байсан газартаа буюу Гуахаттидаа ирсэн юм. Хаа сайгүй ногоон өнгөөр будагдсан ногооны талбайнууд, шигүү ойгоор дүүрэн уулсын дунд зүгээр дээрээс нь тавьчихсан юм уу гэмээр байшин барилгууд, шиврээ бороо гээд хөргөх системгүй вагон дотор биенийхээ хэдхэн литр шингэний талыг баран байж ирсэн ганц монголын хувьд нутгийн бор толгодоо харсандаа сэтгэл нь хөдөлж өөрийн эрхгүй нулимс дуслуулах мэт (ооё хаха заза ингэсхийгээд уран зохиолын халил аа төгсгөе), тийм байлаа гэж.

              Зогсоол дээрээ ч ирлээ. Хаа сайгүй зүс царай нэгт ахан дүүсүүд хэхэ.   Тэр хавийн орчин нөхцөлтэй нөгөө сүрхий яравгар царайгаа гарган танилцваас. Бараг л хужаа хороолол шиг газар байх юм. Хаа сайгүй нөгөө гурван дугуйтаа унасан нөхдүүд, хөл гарнаас зүүгдэх нь холгүй гуйлга гуйх улс, хэдэн рупий олох гэсэн хужаа барааныхан, том жижиг гээд толгой эргэм хаяг самбарууд, үнэр танар гээд энэ бүхний зохицол болсон түм бужигнасан л газар байна. Олонхын явж байгаа зүг мэдэхгүй ч мэддэг царайлж хэсэг явсны эцэст арай нэг сийрэг газар гарч ирлээ. Аялал маань жинхэнэ утгаараа эхлэх хүртэл хоёр шөнийг Гуахатти хотод өнгөрөөх болохоор оюутан хүний санхүүгийн чадамж хүч хүрэхүйц буудал олох нэг ажил байгаа. Гурван Балба охиныг, хамаг намхан Бангла бандитай хамт цүнх саваа даатгаж орхичихоод л, арай өндөр хоёрыг нь (гэхдээ надаас намхан л даа ооё хэхэ) дагуулаад гэх нь ч хаашаа юм, дагаад гэх нь ч хаашаа юм. Хэдэн буудлын хаалгыг шагайсны  эцэст хамаг хямдхан буудлыг нь аз болж олчих шиг боллоо. Тооцоод үзвэл нэг хүн хоёр хоногын мөнгө гэж нийтдээ 9000 төгрөг төлөхөөр болж таарлаа. Оюутан хүмүүсээ гэж хэхэ. Нөгөө үлдсэн хэдийгээ дагуулж буудалдаа ч байрлацгаалаа. Буудлын талаар бол яриад хэрэггүй байх оо тэртээ тэргүй итгэхгүй биз хэхэ.

             Гуахатти хотын талаар хальт гэвэл, эл хот маань хэдэн мянган жилийн настай маш эртний хот бөгөөд яг хэдэн оноос үүссэн хот гэдгийг нь одоог хүртэл тогтоож чадаагүй юм байна. Ассамын Засгийн Газар. Эндээс энэ хэсгийн бүх асуудлыг шийддэг биеэ даасан засгийн газар юм байна тэр нь. Боловсрол болоод урлаг соёл нэлээд өндөр хөгжсөн газар. Учир нь энэ хотод Энэтхэгийн хамаг сор болсон их, дээд сургуулиудын тоотой хэдхэн салбаруудын нэг нь байдаг болохоор тэр. Нөгөө сүрхий IIT-ийн салбараас авахуулаад бүгд л байдаг юм байна. Тийм болохоор Энэтхэгийн хамаг урдаа барьдаг нөхдүүд энэ хавиас төрөн гарсан байдаг юм байна. Ялангуяа ШУ-ны чиглэлийн нөхдүүд. За нэг иймэрхүү. 

Зүгээр сууж байхаар зугаалаад авъя. Гуахаттитай ядаж ганц өдрийн дотор танилцаад авъя гэж багийн нөхдүүдтэйгээ санал нэгдсэний эцэст хамаг алдартай газруудаас нь хоёрыг сонгож үзхээр болсон нь , нэг нь сүм, нөгөө нэг нь амьтны хүрээлэн байлаа. Арай ойрхоноор нь эхэлж сүмийг нь очиж үзэхээр болж, тэр зүгийн чиглэлд явдаг автобусанд нь хэдүүлээ сууцгаачихлаа.

Эцэст нь...
               Автобусны там гэдэг газар байдаг бол тэр нь Гуахатти. Учир нь хэсэг явж байсан чинь автобусыг маань уу эсвэл автобус маань уу, нэг юм мөргөчихлөө. Тэгсэн чинь аль аль нь  биш байж, ерөөсөө дохио нь тэр юм байна л даа. Хүмүүс сууж болсон бол, кондугтор “одоо явж болно” гэсэн дохиог жолоочид мэдэгдэхдээ автобусныхаа хаалгыг хэд сайхан балбаа л мэдэгдчихнэ. Харин зорчигч буухаар бол бас л хажуу ханаа ч юмуу гарт ойр байгаа зүйлээ бас балбана жолоочид сонсогдохуйц. Замын голд зогсож хүн авах гэлээ гэж цагдаа  ах нөгөө модон бороохойгоороо бас л хэд хэд нүдээд авчихна.
 За энэ нөхдүүд чинь шүү дээ...
 
              Автобусанд сууж явангаа орчинтойгоо танилцах ажил хийж явах зуур ганц зүйл нилээд сонирхол татаж байсан нь сүртэй сүртэй буу үүрцгээсэн цэргүүд ч байх юм, цагдаа нар ч байх юм. Эхлээд ч нэг их анзаарсангүй манайхан шиг хүчилсэн хамгаалалт ч билүү юу гэдэг билээ тэрэн шиг л хэдэн нөхдүүд зогсож байгаа юм байна даа, гэсэн зүйл бодоод явж байтал буутай нөхдүүд маань хаа сайгүй зогсож байх юм. Сониуч зан хөдлөөд хамаг сайн Бангла найзаасаа асууж байж л яагаад гэдгийг нь сая ойлгол оо. Ийм юм байна л даа. Энэтхэгчүүд маань нэг хэсэг Англи ахан дүүсийн колони улс байсанг хэн бүхэн мэдэх байх. Тэр үед “Ахимса” гэх аугаа их хайр болоод, юу л чамд байна өгөөд бай буюу өгөөмөр сэтгэл, эл хоёр зүйлс үндэс нь болдог нэгэн бясалгалын урсгалыг,  Улаанбаатарын маань урдхан хэсэгт сүндэрлүүлэн босгосон таягтай өвөөгийн хөшөө буюу Ганди гэгч нөхрийн хийсэн зүйлсийнх нь нэг юм. Манай хүн хэд хоног яаж бясалгасныг мэдэхгүй юм гэхдээ л ямар ч байсан бясалгасаар уг урсгалыг нээсэн хүн байгаа юм (Англи хэлний хичээл дээр ойлгож авсан зүйлс дээрээ тулгуурлаад бурчихлаа). Манай хүн биеэ бэлдэж болсныхоо дараагаар улсаа тусгаар улс болгоно гээд зүтгэчихэж л дээ.Болгож ч чадсан. Тийм болохоор “Энэтхэгийн Эцэг” гэж нэрлэгддэг хүн.
За ингэсхийгээд түүхийн талаарх зүйлсийг халтуурдах аа болъё.
Одоо гол юмруугаа оръё тэр үед Гуахатти, үнэндээ Гуахатти ч биш ерөнхийдөө Энэтхэгийн зүүн хойд хэсэг бараг хангамжийн бааз маягаар ашиглагдаж байж л дээ. Хүнс ногоо энэ тэр гээд нилээдгүй зүйлсийг энэ зүгээс татдаг байж. Нэг ёсондоо ажилчин анги гэдэг шиг. Эцэс сүүлд нь Энэтхэг тусгаар тогтнож чадлаа. Улс болсон юм хойно хөгжил дэвшил гэдэг чинь цэцэглээ л байна биз дээ. Харин яагаад гэдгийг нь мэдэхгүй юм Энэтхэгийн засгийн газраас энэ зүгт хөрөнгө оруулалт болоод хөгжил цэцэглэлтийн төлөөх үйлийг нилээн хомс хийсэн юм байх бараг хийдэггүй ч гэсэн ч яадаг юм ер нь хэхэ. Мэдээж хичнээн харанхуй бүдүүлэг ч, хэзээ нэгэн цагт толгодын цаана газар байдаг юм байна гэдгийг мэджил таараа, ойлгож л таараа. Тэгээд юу гэж шийдсэн вэ гэвэл – Улс нь хөгжүүлэхгүй юм бол өөрсдөө хөгжицгөөе л дөө, гэж шийджил дээ. Нэгэнт шийдсэн улсууд чинь ерөөсөө энэ хэсгээ Энэтхэгээс салгаж тусгаар улс болно гэсэн ил биш мөртлөө далд биш бодлогыг явуулж байгаа юм байх.

Дээрх шалтгаанаас болоод ийм сүрхий цэрэгжсэн байдалд шилжиж л дээ. Би буруу сонсоогүй бол одоогоор манай хэд тэрүүхэн тэндээ байлдаад байгаа юм байх гэхдээ хоорондоо гэдгийг хэлж мэдэхгүй юм. Үнэнийг хэлэхэд энэ хэсэг бол одоогоор Энэтхэгийн хамгийн эрсдэлтэй газар юм байна. Дээр нь Энэтхэгийн бусад газар зүгээр ажиллаж болоод байдаг утас Гуахаттид ирснээс хойш ажиллахгүй байгаа нь нөгөө тусгаар гэдэг санаа үнэртээд байх шиг, ооё. Ерөөсөө шал өөр газар л ирсэн юм шиг мэдрэгдэж байсан юм. За нэг иймэрхүү юм ярьж явтал буух буудал дээрээ ирчихлээ.

                Сүм маань нилээд өндөр уулын орой дээр нь байдаг юм байна. Манайхаар бол уулын бэл хавиар машинаараа хэдэн жуулчин дээш, доош нь зөөж хэдэн рупий олдог халтуурчин бацаанууд зөндөө. Бацаанууд гэж бааварлаж бол хэлээгүй шүү хэхэ. Жолооч нь гээд жоохон жоохон хүүхдүүд байсан болохоор тэр. Хүн бүр 400 төгрөг хавьцаа төлөхөөр тохиролцсоны дүнд нэгнийх нь кабинд нь бөөнөөрөө чихэж аваа л хөдөлцгөөлөө. Аргагүй цус шингэн, нас залуу хүүхдүүд ооё, гэсэндээ тэр тахиралцаж мушгиралдсан уулын нарийн замд нэг нэгнээ гүйцэж түрүүлэх гээд бөөн юм болж байна. “Уучлаарай зам гарч яваа миний амь үүнээс илүү үнэтэй” гээд Quiza ах цаана чинь дуулчихсан байна ш дээ. Тэрэн шиг хүүе, хаая гэж муухай орилж байж явдаг журмаар нь явуулсны эцэст амьд мэнд уулынхаа орой дээр сая нэг хүрцгээлээ.
Ойр хавьд л сүм гэхээр зүйл алга. Харин бяцхан шашны зүйлс зардаг зах гэлтэй л газар байлаа. Хүмүүсээс нь асуусан чинь тэр замыг дагаад яв гээд бас нэг зам зааж байх юм. За ямар ч байсан сүм бол байх нь байгаа л юм байна. Нөгөө хэд маань бурхандаа өргөл барьц өгнө гээд баахан юм цуглуулж эхэлж байгаа харагдана. Дотоод сэтгэлээсээ л хүн залбирч,  итгэж чадвал л болоо гэж үздэг миний хувьд сүмийн зүг түрүүлж алхах маягтай явж байлаа. Хэсэг явсны эцэст сүм дээрээ ч ирлээ. Мэдээж гуталтай орж болохгүй. Ариун газар болохоор тэр. Ямар ч байсан орцгоогоод орхилоо . Баахан л улс бужигнасан газар байна. 

Шалан дээр нь




 Идээ будаагаа барьцгаасан улсууд хаа сайгүй хөлхөлдөж байх дунд нэг ламын барьж явсан зүйл арай биш харагдаад болдоггүй. Хэрэг болгоод хажуугаар зөрөнгөө харц шулуудсан чинь ишигний толгойг тас цавчаад, цусыг нь дуслуулсан шиг тоох ч үгүй барьж явах юм. Гайхсандаа ганц сайн чаддаг зүйл болох асуух ажлаа эхлүүллээ. Тэгсэн чинь харин энэ сүм маань хар хүчний сүм гэнэ ээ. Нилээн хэдэн зуун жилийн настай эл сүмэнд урьд нь бол хүнийг өргөл барьц болгож толгойг нь авдаг байж. Бараг худалч хүнд таван зуугаад жилийн өмнөөс л хүн биш ямааг өргөл барьц болгодог болж. Өдөрт доод тал нь зуу гаран ямаа, мухар сүсэгт толгойгоо тасдуулсан хүмүүсийн төлөө толгойгүй болдог байх юм. Хэдэн ямааг цааш нь харуулах нь сүсэгтний мэдэл. Тэрүүхэн тэндээ хэдэн төгрөгтэй нөхөр бол өөрийнхөө төлөө арван ямааны толгойг ч таслуулж болдог юм байна. Тасарсан ямааны толгой сүмд үлдэж, тасарч үлдсэн биеийг нь өөрсдөө авч болно, хэрвээ хүсвэл.
 Хэзээ гэдгээ мэддэг амьтан...


 
Яг сүм дотор бол зураг авахыг хориглодог юм байна лээ. Тийм болохоор нь нууцаар дээрх зургийг дарсан юм. Гэхдээ сүм доторх зургийг авах хүсэл бол төрөхгүй л юм байна лээ. Учир нь хан, шалгүй цус болж, цусны үнэр нэвчсэн дотор эвгүй хүрэм газар байсан болохоор тэр. Ийм юм үзчихсэн болохоор сайхан мөргөж адис авах бодол зүгээр л алга болчихдог юм байна лээ хэхэ. Энэ тэр гэсэн шиг сонирхох маягтай явсаар сүмээ дуусгаад авлаа. Нөгөө хэд маань ч бурхандаа өргөл барьцаа өгч, мөргөж залбираад болчихсон бололтой явцгаая гэж байна. За ийм нэг сонин сүм үзсэний дараагаар хоёр дахь газар болох амьтныхаа хүрээлэнрүү явцгаасан юм.
Хүрээлэнгийн талаар яриад байх илүүц биз дээ. 



 ГЭХ МЭТ...

1 comment: