Sunday, February 26, 2012

Ямар байснаа мартаж л болдоггүй юм шүү! Манайхаан...


Манайхан ингэж ярьдаг. Энэ муу одоо урьд нь ямар байснаа бүүр мартчихжээ гээ л. Эсвэл зарим нь “ За энийг ямар мэдэхгүй биш тийм л юм байсан ш дээ. Хэдүүдээ ийм болчихсон юм “ гэж ирээ л, хэхэ.
Би бол энэ тал дээр зогсдог л доо. Гэхдээ ингэж илэрхийлэхэд нь бол дургүй. Зүгээр л хүн ер нь ямар байснаа л мартаж болохгүй. Яаж байж өдий зэрэгт хүрсэн. Ямар хүмүүс яаж тусалсан юм. Тэрнийх нь ачаар одоо ямар болчхоод байгаа юм, гээд. Мэдээж зарим нэг айхтар улс нь өөрсдөө л гүйсээр байгаад айхтар мундаг энэ тэр нь болчихдог байж болох л юм. Даана ч тэр гээд хэлчих мэдэж байгаа жишээ алга. Агуу юм энгийн зүйлээс л бүтдэг гэдэг . Тэгвэл аливаа юм гэдэг чинь том ч, жижиг ч тэр л зүйлээс бүтдэг. Хүнд тус хүргэнэ гэдэг сайхан зүйл. Харин тус хүргэсэн хүнээсээ юу ч хүсээгүй байхад л тэр хүн нь өөр рүү чинь нуруугаа харуулах нь хамгийн өрөвдөлтэй хэрэг. Ийм хүмүүсийн өмнөөс халаглах юм даа заримдаа. Зайлуул тэдэнд нэг ёсны буруу ч байхгүй юм шиг. Учир нь нэгэнт л үзэж харсан зүйлээсээ ойлгож, ухаарч авсан нь хумсын чинээ зүйл төдийхөн болохоор тэгдэг нь ч аргагүй байх л даа. Ийм нөхдүүдэд нэлээн урт хугацаа хэрэгтэй л дээ. Хамгийн харамсалтай нь ойлгох үед оройтчихсон байдаг нь энэ хүмүүсийн хувьд харамсалтай зүйл.
Мэдээж ийм зүйлийн талаар бичээд байдаг тэр мундаг амьтан нь би биш л дээ. Угаасаа мундаг байх алба ч байхгүй. Би амьдралдаа хэдэн зүйлийг л дээгүүрт тавьж түүнийхээ дагуу байхыг харин үнэхээр чинь сэтгэлээсээ хичээдэг. Гэхдээ заримдаа нөгөө техникийн алдаа ч бил үү хэхэ энэ тэр гээд хальт гажчих гээд байдаг л даа. Энэ нь харин дараа нь нэлээн эвгүй сэтгэгдэл надад төрүүлдэг тул тэр нь хамгийн хэцүү зүйлийн нэг. Тийм болохоор гажиж байснаас түүнийхээ дагуу байх нь надад амар байдаг юм.
Зарим нэг өвчтэй хүмүүс байна. Учрыг нь ойлгоогүй байж толгой дохиод байдаг. Хэн, хэний талаар түүнд юу гэж хэлнэ, аан заза тийм байсан юм уу ч гэх шиг. Нэг ийм нөхдүүд хаа сайгүй. Тэгсэн мөртлөө нөгөө хүнтэйгээ уулзхаараа бас нэг худлаа юм яриад явчихна. Тэр хүн чамд юу ч хийгээгүй бол зүгээр л бай л даа. Заавал тэгж далчигнах хэрэг байдаг ч юм уу үгүй ч юм уу. Ямар байсан тэрүүгээрээ л байвал уул нь хамгийн энгийн юм биш үү. “Юм гэдэг чинь энгийн байх тусмаа л сайхан байдаг” гэж манай философийн багш хэлдэг байж билээ. Бодоод байх нь ээ үнэхээр үнэн үг юм шиг. Илүү ч үгүй, дутуу ч үгүй сайхан дундаж , хэр хэмжээндээ л байвал тэрнээс илүү сайхан зүйл хаана байна аа. Хүний харилцаанд ч энэ хамааралтай. Энэ тэнд очиж далдагнаад байхгүй. Янз бүр болоогүй бол ямар байсан тэрүүгээрээ л байх хэрэгтэй. Зарим нэг ухаантай нөхдүүд нь хэн нэгнээсээ ямар нэгэн юм сонсчихоод өөрт нь тэгчих болов уу гэж ургуулан төсөөлөөд эртнээс зайгаа авна бил үү, тэгдэг юм шиг байгаа юм. Харин ч тэнэг хэхэ. Болоогүй зүйлийн төлөө болсон мэт аашлах нь мэдээж эрүүл ухаантай хүний л хийх хэрэг биш.
 Ер нь хүмүүс бол бүгд жүжигчид учир нь эргэн тойрных нь бүгд жүжигчид болохоор тэр. Та жүжиглэхгүй л бол ганцаараа үлдэнэ. Үхсэн ганц л амьдрана ш дээ. Гээд өөрийнхөө амьдралын зохиолыг бичээд түүндээ өөрөө жүжиглээд явж болох л юм. Гэхдээ ганц жүжигчинтэй жүжиг гэж байхгүй. Та тэгэхлээр бичсэн жүжгээ толилуулахын тулд хэдэн худлаа жүжигчинтэй хамтрах хэрэг гарах л болно.

No comments:

Post a Comment