Tuesday, March 20, 2012

Хөгжилтэй


Ойрд өдрийн тэмдэглэлээ (Blog) хөтлөлгүй хэдэн сарыг өнгөрөөчихсөн байна. Тийм юм чинь одоо сонин сайхнаасаа яриад байдаг юм байгаа биз дээ. За тэгээд ярих гэхээр бас тийм ч их сонин бас алга юм байна. Удахгүй шалгалт маань эхлэх юм байна. Ямартаа ч манай сургуульд одоо 8 монголтой болсон юм байна. Нэмэгдэж ирснээс гэвэл нэг хөвгүүн, нэг охин.
Хөвгүүн нь жил бүр манай улсад Энэтхэг улсаас сурах тэтгэлэг олгодог нөгөө тэтгэлэгээр маань ирсэн хөвүүн. Аа харин охин нь хувиараа, 2 хөвүүн хэлний бэлтгэлд ирсэн гэж байгаа. Ямартаа ч монголчуудын нүүр царай нэг нэгээрээ сургуулийн энэ тэнд харагдах боломж нь ихэссэн гэж байгаа. За тэгээд манай сургууль чинь хүүхдийн хөгжих бололцоог асар өндөр түвшинд тавьж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд чадах чинээгээрээ дор бүрнээ хичээдэг газар гэж багш нар нь ярих дуртай газар хэхэ. Тийм ч болохоор олон төрлийн бяцхан бяцхан тэмцээн уралдааныг хоёроос гурван удаа сардаа зохиочихдог улс. Тэр тэмцээн наадгай нь мэдээж тус бүрийн бүлгэмийн дор явагддаг. Одоо ч гэсэн манай сургуульд хичнээн бүлгэмүүд байгааг нь бол миний бие хараахан гаргаж амжаагүй байгаа болно. Ямартаа ч анхныхаа жил Зураглаачийнхаа хамтаар Google ахын төрсөн өдөрт зориулсан илтгэлийн тэмцээнд оролцсон юм байна арай сонирхолтой нь байсан болохоор тэр. Харин ноднин жилийн хувьд нэгэн бяцхан тэмцээнд бас оролцсон юм байна. Нэр нь айхтар “Debugging in C” хамгийн гол нь сүртэй байх нь энд хамгийн чухал. Ерөнхийдөө утга нь бол С хэл дээрх програмын алдааг илрүүлэн түүнийг засах шийдлийг бичих гэх юм уу даа. Их сургуулийн өмнөх, нэгдүгээр курсынхан, хоёрдугаар курсынхан, төгсөх курсынхан гэсэн хар цагаанаараа холилдсон хэдэн хүүхдүүдийн дунд хоёр Монгол бас суугаастай. Тэмцээн нь 3 үе шаттай бөгөөд эхний шатандаа тэнцсэн хүн дараачийн шатандаа орох эрх авах маягаар цааш үргэлжлэн эцсийн шатанд хэн нь түрүүлсэн эсэхийг зарлах гэсэн дүрэмтэй юм байна. Мэдээж шат шатаар нь цааш явсаар хамгийн сүүлийн шат болох гуравдугаар шатныхаа ард гарчихлаа хоёр Монгол. Нөгөө сүрхий төгсөх курсын том толгойтнуудаас л гэхэд хоёрхон хүүхэд тунаж үлдсэн харагдаж байх юм. Хэдэн минутын дараа багш нар нь ч өөрсдөө эргэлзсэн байдалтайгаар хоорондоо зөвшилцөж зөв буруу гэсээр засаж дууссан бололтой.
            “За дүн гарлаа. 2011 оны Бриндаван коллежийн С хэл дээрх програмын алдааг засах тэмцээний аваргаар BCA, 3-р семестрийн оюутан болох Тэссссэннн..” гээд таг түг болчихдог юм байж мэдээж манай зураглаач Цэцэнцэнгэл хүүг л зарлаж байгаа нь тэр байх л даа. Манай хүн ч босож очоод хажууд нь зогсчихлоо.
            “Хоёрдугаар байрыг BCA, 3-р семестрийн оюутан болох Монг-Аржил” ... чааваас намайг дуудаж байгаа бололтой ямартаа ч зураглаачийнхаа хажууд очоод зогсчихлоо хэхэ.
Харин тэгсэн чинь шагналаа бэлдэлгүйгээр тэмцээнээ зохиочихсон юм байна л даа, золиг гэж. Тэрийг нь яаж мэдхэв дээ. Хоёр Монгол зогсоо л байлаа. Сүүлдээ ер нь байдал биш байгааг хоёр нөхөр гадарласан л даа, хэхэ. Тэгсэн чинь багш маань ч хэллээ “Шагналыг удахгүй олгоно” энээ тэрээ гээ л. Аан заза болоо л, мань хоёр ч номхон зогсох оо больцгоож эргэн тойрныхоо нөхдүүдтэй гар хөлөө барилцаад өндөрлөсөн юм байна. Харин эрхийн бичгүүдээ өнөөдөр л гардаж авлаа, хэхэ. Бараг хагас жилийн дараа. Яахав, оргүй байснаас л дээр байх.         

4 comments:

  1. Сайн байна. Баяр хүргэе. :D
    Энэ намраас та 8 дээр нэмэгдэж очих байх шүү хэхэ

    ReplyDelete
  2. Тийм үү? Хэлний бэлтгэлээр үү?

    ReplyDelete
  3. bish. ulsiin tetgelgeer. application-oo elchind ogson. huleeegeeel.. :]

    ReplyDelete