Saturday, February 25, 2012

Усыг нь уувал ёсыг нь дага


10 сарын сүүлээс 11 сарын эхэн хүртэл үргэлжлэх "Хиндигийн Дивали" хэмээх учир нь үл мэдэгдэх баяр ёслол одоо энд утгаа алдаж байна. Энэхүү баяр маань уул нь "Гэрлийн Баяр"
хэмээх тодотголтой юм шиг байгаа юм. Харин тэмдэглэх арга хэлбэр нь болохоор "Дэлбэлээд өг". Яагаад дэлбэлж байгаа юм бол гэхээр өөрт нуугдаж буй хамаг муу муухай зүйлсийг дэлбэлэн хөөж далд оруулах гэсэн санаа цаана нь явж байгаа юм байна л даа. Энэ үеэр нь гадуур явахад ч хүртэл жоохон тиймхэн. Учир нь хаа сайгүй тэсрэх бодис барьсан том жижиг, хөгшин залуугүй нөхдүүд гүйлдэх нь хаана дэлбэлчих бол гэсэн бяцхан дарамтан дунд оруулчихна. Мэдээж ядуус хүн амынх нь дийлэнх хувийг эзэлдэг эл оронд ийм төрлийн баярыг өргөн хэмжээгээр тэмдэглэх нь аргагүй юм. Гэхдээ нас дарж намба суусан эцэг хүн гутлаа зөв харуулж өмсөхийг ч мэдэхгүй бяцхан хүүхдүүдрүүгээ динамит шидэж зугаацуулж байх юм. Ойлгохгүй зүйлсийн жагсаалт нэг мөрөөр нэмэгдэх нь тэр. Ер нь Энэтхэгт зүрх судасны өвчинтэй хүн байдаггүй байхаа. Энэ их тас түс хэмээх дуу чимээнд даралт нь ихсэж буухгүй сууж байдаг настангууд гэж байхгүй л баймаар юм. Гарж эргэн тойрноо харвал харин эл баярт тэргүүлэх үүрэг ролийг гүйцэтгэж байгаа дайчдын нэг нь бол настангууд харин өөрсдөө байх юм. ГАЙХАЛТАЙ. Энэ баяраар гэрт байсан, гадаа байсан чанарын ялгаа бараг байхгүй. Учир нь нөгөө тас түсээ дэлбэлдэг газар нь бол хаа сайгүй. Зарим нь нэг нь гудамжинд дэлбэлнэ. Зарим нэг нь байшингынхаа дээвэр дээр дэлбэлнэ. Зарим нэг нь байрныхаа коридорт дэлбэлнэ. Зарим нэг нь замын хөдөлгөөнийг хаан байж дэлбэлнэ. Зарим нэг нь.................. гээд яваад байвал яваа л байна. Би л харсан нь болохоос биш хараагүй өшөө зөндөө л жишээ байгаа байх. Аливаа юм хэмжээндээ байх л сайхан байдаг шүү дээ. Ямартаа ч усыг нь ууж байгаагаас хойш баярыг нь бас тэмдэглээд байдаг байх даа хэхэ.  

Уул нь тэр үед жоохон нээрэвтээд л бичсэн юм шиг байгаа юм. Нээрэвтсээр байгаад нийтлэхээ мартчихсан юм байлгүй дээ хэхэ.

No comments:

Post a Comment