Tuesday, January 24, 2012

Амьдарч болно гэхдээ дотуур байр л биш шүү. (БИЧЛЭГ)



Бас л хуучны бичлэг (2010 он). Уг бичлэгт маань ерөнхийдөө уйдсан хоёр туранхай оюутан гардаг юм хэхэ.
Анх Монголоос наашаа ирэхийнхээ өмнө мэдэхгүйн буянаар нөгөө их мэдэгчүүдийн үгэнд итгэж ерөөсөө л дотуур байранд орох хэрэгтэй юм байна гэдэг бодол дээр бат зогсож наашаа ирсэн билээ. Тэгээд яахав Бангалоритоо нэг юм ирдэг юм байж. Тэгсэн чинь манай сургуулийн маань цоо шинэ дотуур байр ашиглалтанд удахгүй оруулах гэж байгаа гэнэ. Тэнд ерөөсөө хүссэн болгон чинь байгаа ТВ, Интернэт, Спортын бяцхан заал гээд ерөөсөө хайсан болгон нь байгаа. Хаашаа ч гарах шаардлагагүй гээд манай хамаг үнэн ярьдаг захирал маань үл мэдэххэн байгаа мань хэдийгээ бүүр сайхан мунхруулчихдаг юм байж. Ийм сайхан юм сонссон хүүхдүүд чинь ерөөсөө дотуур байр мандтугай л болдог юм байж. Харин дотуур байранд орох хүртлээ бараг хагас сар гаруй хугацааг хаа нэгтээ өнгөрүүлэх хэрэг гарсан юм. Тэгсэн чинь хоёр монголоос бусдыг нь айл энэ тэр гээд хөөрхөн хувиарлаад тараачихдаг юм байна. Мань хоёр хаашаа орж халаадаг юм бол гээд явж байсан чинь харин хөөрхөн буудалд оруулах болоод явчихдаг юм байна. Тэгээд хоёр монгол буудалд хагас сар гаруй хугацааг сургуулийн мөнгөөр амьдарсан гэж байгаа.  За тэр ч яахав ерөөсөө л дотуур байрандаа орохын хүслэн болсон хүмүүс чинь өдөр болгон хэзээ оруулах юм бэ гэсэн л хүмүүс. Тэр ч өдөр болж хүсээд байсан дотуур байрлуугаа явахаар цүнхээ чирсээр сургуулийнхаа автобусанд суугаад авлаа. Автобус ч хөдлөдөг юм байж. Харин дотуур байр маань нилээн зайтай болж таарлаа. Яваа л байдаг яваа л байдаг. Хүрдэггүй ээ. Тэгэж тэгэж бараг хөдөө шахуу газар хүрээд ирдэг юм байж. Бодуул мөрөөдлийн дотуур байр маань л энд байгаа юм байлгүй дээ. Орчин тойрноо нэг гүйлгэж харлаа, дотуур байраа ч харлаа, өрөөгөө ч авлаа. Захирал маань ямар үнэн үг хэлж байсан юм бэ дээ гэж бодлоо. Үнэхээр л ийм газрын мухарт байгаа хүмүүс хаашаа ч гарах юм билээ хэхэ. Орой ч боллоо Уррррррааааааааааа оройн хоол “тадаам” оройн хоолтойгоо уулзлаа “ЯАЖ ЭНД НЭГ ЖИЛИЙГ БАРНА ДАА”.  

No comments:

Post a Comment