Wednesday, January 18, 2012

Яагаад ????? (БИЧЛЭГ)


Хуучин бичлэгүүдээ нэг нэгээр нь оруулна гэснээрээ нэг бичлэг орууллаа. Энэ бичлэг маань бас 2010 оны л бичлэг байгаа. Юу гардаг вэ гэхээр Энэтхэгт амьдрахад тулгардаг эмзэг эмзэг асуудлуудын нэг болох ҮСЧИН-гийн асуудлын талаар юм.
Мөн тэр асуудлаа ямар орчинд, ямар багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хэрхэн шийдэж байгаа талаар ний нуугүй дэлгэж байгаа болно (ооё). Ер нь энд бол үсчингүүдийнх нь ур чадварын талаар яриад ч хэрэггүй ёстой жинхэнэ утгаараа хэлэх үг олдохгүй нь болно. Учир нь 20 рупийгээс нь авахуулаад 500 рупий хүртэл нь засуулж үзсэн хүн л дээ би өөрөө (ооё хэхэ). Тэгээд сүүлдээ юу болж дуусдаг вэ гэхээр хусуулж л дуусна. Эндэхийн үсчингүүдэд ерөөсөө итгэж нэгээхэн ч болохгүй. Хамгийн сүрхий нь ингэж засуулмаар байна, тэгэж засуулмаар байна гэхээр хачин сайхан ойлгоно. Өөдөөс ОКЭЙ ОКЭЙ гээ л толгойгоо санжигнуулаад байх нь тэр. За ОКЭЙ гэдгийг нь хэлээ л сандал дээр нь суусны дараа харин жинхэнэ утгаар нь үсээр чинь тоглож эхлэх нь тэр. Хүүе, хаая, чи чинь юу хийчих вээ. Ийм л юм болно. Өөдөөс чинь харин яааааааг хэлснээр чинь засчихсан юм шиг малийгаад зогсоод байхыг нь харвал нам цохиод унагачихмаар гэхдээ чадахгүй байх л даа хэхэ. Нэгэнтээ үстэй толгой ч биш толгойтой үс ч биш болсон хойно шууд л хусуулах л гэсэн сонголт гарч ирнэ чааваас. Тэгээд за наадахаа хус гэхээр өөдөөс мянган юм асуучихна. Үнэхээр итгэлтэй байна уу л гэнэ, бүгдийг нь үү л гэнэ, бүүр Яагаад ч гэх шиг. Нутагтаа байсан бол чадахгүй ч гэсэн заамдаад авмаар л байдаг юм хэхэ. За олон юм бичээд яахав. Бичээд байвал бичээ л байхаар шинжтэй. Арга ч үгүй чааваас энэ тал дээр хичнээн мянган эсээ үхүүлж байсан хүн болохоор шууд л нэг юм өгсөөд ирэх юм хэхэ. 
Эцэст нь МАНАЙ МОНГОЛЫН ҮСЧИНГҮҮД ХАМГИЙН МУНДАГ НЬ ЮМ БАЙНА... гэдгийг
л ойлгосон хүн дээ. 

2 comments:

  1. Aahahahahah yostoi balaien tiim aimar uschintei yumuu holhon shig l toirj yavjiimar yum bn emegtei huni useer togolchuul yamar husuulaltai bishdee kkk ooooy uuu :))))

    ReplyDelete
  2. Uilah l hereg garah bh shu hehe.

    ReplyDelete