Thursday, December 1, 2011

ДИВААЖИН

Vхээд төрөх диваажингийн орон
Vvлнээс дээш бий гэлцэнэ
Vнэн ч бай, худал ч бай тэр яахав
Vхэхийн тэр цагт харин,

Залууд хийсэн vйлийн vрээр
Замбуулингийн тэр диваажинд биш
Энэ биеэрээ эдэлж дуусах
Эрлэг тамд нь очих байлгvй

Найз нартаа бичсэн захидал

Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа

Yеийн та нартаа би захидал бичихийн учир
Yзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа
Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Yймээн аймаан багын зан минь хувирлаа

Thursday, November 24, 2011

Би Буурайтай хүн


Ингээд бодох нь ээ, Амьдрал гэж үнэхээр гоё юмаа. Мэдээж энэ үгийг хүн бүхэн л хэлдэг байх л даа. Гэхдээ яагаад ингэж хэлээд байдгыг урьд нь би ойлгодоггүй ч байж, анзаардаггүй ч байж.
Өшөө ч ойлгож мэдэхгүй зүйл их байна. Дөнгөж нэг оронтой тоо нэмж сурч байгаа хүүхэд шиг л байна.
Хүн гэж сонин амьтан юм. Хайртай бүхнийхээ дэргэд байх үедээ огоорч амьдардаг юм шиг.
Харин холдож алслагдахын үед хажууд байсан зүйлсээ эрж, хайж өөрөө өөрөөсөө нэхнэ.
Унтаж байсан мэт сайхан дурсамжууд ар араасаа бодол дотор нэг нэгээрээ сэрнэ.
Газар дээрх ганц бурхан Ээжээсээ энэ хорвоо дээр мэндэлж төрсөн биеийг олж, хүн болох ухааныг минь харин Буурай минь л өсгөж өгчээ надад.
Өнгөрсөн шөнө би буурайдаа зүүн хацраа үнсүүлээд Эрээн хот хүрэх галт тэргэндээ сууж байснаа зүүдэллээ.
Яагаад ч юм Буурайгаа их санснаа одоо л мэдлээ. Өглөө босоод би өөрөөсөө багадааа хэн байснаа асуусан юм.
Харин би багадаа...........

Багадаа би буурайдаа үүрүүлэх дуртай нэгэн байж.
Багадаа би буурайгынхаа дэргэд бүх л өдрийг өнгөрөөдөг нэгэн байж.
Багадаа би буурайгийн луутыг амттаны ундрага мэт боддог нэгэн байж.
Багадаа би буруу зөвийн ялгааг буурайгаасаа сонсдог нэгэн байж.
Багадаа би буруу үйлийн эзэн ч буурайгынхаа дэргэд баатар нэгэн байж.
Багадаа би мэдэх мэдэхгүйн ялгааг буурайгаараа хэлүүлдэг нэгэн байж.
Багадаа би үгээр болдоггүй аав ээжийн талаар буурайдаа ховлодог нэгэн байж.
Багадаа би юмсын учир утгыг буурайгаараа тайлуулдаг нэгэн байж.
Багадаа би буурайд хэлнэ шүү гэж агаа, аниа нарыгаа айлгадаг нэгэн байж.
Багадаа би ..............

БИ БУУРАЙДАА БАРУУН ХАЦРАА ҮНСҮҮЛЭХ ХҮН.

Sunday, November 20, 2011

Puducherry-гээр аялсан нь....

Өвлийн амралт маань эхэлсэнтэй холбогдуулан бяцхан аялал зугаалгын ажил хийснийхээ талаар уншиж байгаа таньд болон дүү нартаа (гэхдээ уншаагүй ч байж мэднэ хэхэ) хүргэх гэсэн юм. Уул нь бол тэтгэлэгийнхээ шугамаар Энэтхэгийн хаа нэгтээ аялах боломж амралт бүрээр тохиодог л доо. Гэхдээ манай сургуулийн амралт маань тэр аялал болохоос өмнө дуусчих болхоор тэрнээс

Friday, November 4, 2011

ҮЛ МЭДЭХ


Харанхуй байна.
Ойр орчин дэх юмс бага багаар харагдах дүрсээ алдана.
Гэхдээ энэ зүгээр л нэг харанхуй.
Гэрэл асах үед харин тэр харанхуйг олж харахгүй.
Яагаад гэвэл гэрэл ассан болохоор.

Wednesday, June 22, 2011

№4 Энэтхэгийн нэг тал

Ер нь бодох нь ээ. Энэтхэг гэж ямар их үндэстэн улсын өв болсон газар юм бэ гэмээр. Энэ нийтлэлдээ тэгтлээ бичээд байхыг бодсонгүй (Үнэндээ залхуурчихсан л даа хэхэ). Доорх хүмүүс бол Энэтхэгийн эл хэсгээр шуурьсан амьдарч буй ард болно. Хачирхалтай нь эндээс нэг ч гэсэн хар жагар олж харахгүй гэж байгаа.

№3 Аялал эхэллээ гэж



За 5 сарын 25. Өнөөдөр манай аялал жинхэнэ утгаараа эхлэх өдөр. Нөгөө хэд маань үүрийн 7 цаг болов уу үгүй юу явцгаая гэчихсэн бондоож бондоож босоцгоочихож. Цүнх саваа бэлдэж буудлынхаа түлхүүрийг хүлээлгэж өгсний дараа “рэхша” –гаа (3 дугуйт-дугуй) хөлслөөд цугларах газрын зүг нэг нэгээрээ явцгаалаа. Хэсэг явсны эцэст цугларах газар буюу бас нэг буудлын гадаа ирлээ.