Ойрд өдрийн тэмдэглэлээ (Blog) хөтлөлгүй хэдэн сарыг өнгөрөөчихсөн байна. Тийм юм чинь одоо сонин сайхнаасаа яриад байдаг юм байгаа биз дээ. За тэгээд ярих гэхээр бас тийм ч их сонин бас алга юм байна. Удахгүй шалгалт маань эхлэх юм байна. Ямартаа ч манай сургуульд одоо 8 монголтой болсон юм байна. Нэмэгдэж ирснээс гэвэл нэг хөвгүүн, нэг охин.
Tuesday, March 20, 2012
Sunday, February 26, 2012
Saturday, February 25, 2012
Friday, February 24, 2012
Африк хүүхэд бичсэн 2005 оны шилдэг шүлэг. (Орчуулахыг хичээв)
Өнгө
Би төрөхдөө хар л байсан.
Би томроод ч хар л байсан.
Би нарны туяанд ч хар л байдаг.
Би айсан ч хар л байдаг.
Би өвдсөн ч хар л байдаг.
Би үхэхдээ ч хар л байх болно.
Харин цагаан залуу чи...
Төрөхдөө ягаан.
Томрохоороо цагаан.
Нарны туяанд улаан.
Даарахлаараа хөх.
Айхлаараа шар.
Өвдхөөрөө ногоон.
Үхэхлээрээ саарал.
Тэгчхээд намайг өнгөт арьстан гэж дуудна.
Tuesday, January 24, 2012
Амьдарч болно гэхдээ дотуур байр л биш шүү. (БИЧЛЭГ)
Бас л хуучны бичлэг (2010 он). Уг бичлэгт маань ерөнхийдөө уйдсан хоёр туранхай оюутан гардаг юм хэхэ.
Wednesday, January 18, 2012
Яагаад ????? (БИЧЛЭГ)
Хуучин бичлэгүүдээ нэг нэгээр нь оруулна гэснээрээ нэг бичлэг орууллаа. Энэ бичлэг маань бас 2010 оны л бичлэг байгаа. Юу гардаг вэ гэхээр Энэтхэгт амьдрахад тулгардаг эмзэг эмзэг асуудлуудын нэг болох ҮСЧИН-гийн асуудлын талаар юм.
Tuesday, January 10, 2012
Автобусандаа суух замдаа (БИЧЛЭГ)
"1"
Уул нь би чинь өмнө нь бас нэг блог гээч юмтай байсан юм л даа. Тэгээд энэ блогоо нээсэн юм байна. Өмнөх блогоо хэсэг хааж байгаад ийш нь шилжүүлнэ гэсэн бодолтой байсан чинь тэнд байсан хамаг бичлэгүүд маань харамсалтай нь устгагдсан байсан юм.
Subscribe to:
Posts (Atom)



