Монголын маань нэг сайхан ёс байдаг
даа. Орсон гарсан гэлтгүй цай цуу амсуулдаг. Хэдийгээр гадаадад байгаа ч, найз
нөхөд гээ л бас ч гэж нэлээдгүй олон хүмүүс тус тусын бяцхан зорилгын дагуу
манайхаар орж гарах юм аа. Өө тэгэнгүүт нь л нөгөө сайхан Монгол ёсоороо цай
аягалаад өгнө. Ядаж байхад манайх нөгөө сэнжтэй том том аягатай хэхэ. Яаж
дундхан юм хийж өгөхөв дээ. Мэдээж мэлтийтэл нь дүүргээ л өгнө. Муугийн ёс биш
Монголын л ёс юм хойно.