За ойрд блогтоо гар хүрэлгүй яасан ч их удсан юм бэ дээ.
Шалгалт шүүлгэ гээд семестрийн хичээлийг нэг шөнийн дотор давтах гэж сүүлийн
хэдэн өдөр нэлээн л хөөрхөн юм болж байна. Өнөө өглөө л гэхэд нэг шалгалтаа
өглөө. Шалгалтны бэлтгэлийг үүрийн 5 цаг өнгөрч байхад хүчээр дуусган хэдэн цаг
унтаад авах хоорондоо ч хүртэл зүүдэндээ нэг настангаас сургааль сонсоод хачин
үр дүнтэй цагийг өнгөрөөдөг юм байна. Ер нь бол яг доорхийн адил бол хэлээгүй л
дээ. Гэхдээ энэ хавьцаа л. Настангаас уул нь нэлээн юм асуух гэж бодож байсан
боловч “Оргил” гэх дуу намайг настантай буу халах боломжийг минь үгүй хийчихдэг
юм байж. Харин тэгтэл тавьсан сэрүүлэг маань ч дуугарсан шинжгүй цагийн байдал
хэдийнээ 8 цаг өнгөрч байсан тул сэрүүлгээ нэлээн буруутгангүй байдалтайгаар
шалгаж нэг хараад нүүрээн угааж, цагаан цамцаа индүүдээд сургуулийнхаа зүг
зураглаачийнхаа хамтаар алхав.
Wednesday, April 18, 2012
Sunday, April 1, 2012
Англи хэлийг уламжлалт аргаар судлахын дутагдалтай тал
Бид бүгд л Англи хэлийг өөр өөрсдийн аргаар сурч эхэлсэн түүхтэй. Зарим нэг нь өөрсдийн сонирхол дээрээ тулгуурлаж биеэ даан сурсан байдаг. Харин зарим нь болохоор сурах л ёстой гэсний үүднээс болж дуртай дургүй нэг юм оролдсон байдаг. Гэхдээ Англи хэлний ертөнц рүү орох тэрхүү алхам аа зөвхөн үзэг цаас холбож эхэлснээс болж маш том алддаг.
Бид ямар нэгэн хэлийг үг бичиж тэднийгээ цээжилж сурахад эхлээд ямар утгатай болохыг нь өөрсдийн төрөлх хэлээрээ хөрвүүлэн хойно, урд нь бичдэг. Мэдээж ингэх нь ойлгомжтой хэрэг л дээ. Төрөлх хэлнээсээ Англи хэлрүү хөрвүүлэхэд ингэхээс л өөр арга байхгүй л дээ. Гэхдээ жоохон дарамттай шүү дээ.
Subscribe to:
Posts (Atom)