Ер нь бодох нь ээ. Энэтхэг гэж ямар их үндэстэн улсын өв болсон газар юм бэ гэмээр. Энэ нийтлэлдээ тэгтлээ бичээд байхыг бодсонгүй (Үнэндээ залхуурчихсан л даа хэхэ). Доорх хүмүүс бол Энэтхэгийн эл хэсгээр шуурьсан амьдарч буй ард болно. Хачирхалтай нь эндээс нэг ч гэсэн хар жагар олж харахгүй гэж байгаа.
Wednesday, June 22, 2011
№3 Аялал эхэллээ гэж
За 5 сарын 25. Өнөөдөр манай аялал жинхэнэ утгаараа эхлэх өдөр. Нөгөө хэд маань үүрийн 7 цаг болов уу үгүй юу явцгаая гэчихсэн бондоож бондоож босоцгоочихож. Цүнх саваа бэлдэж буудлынхаа түлхүүрийг хүлээлгэж өгсний дараа “рэхша” –гаа (3 дугуйт-дугуй) хөлслөөд цугларах газрын зүг нэг нэгээрээ явцгаалаа. Хэсэг явсны эцэст цугларах газар буюу бас нэг буудлын гадаа ирлээ.
Friday, June 10, 2011
№2 Гуахатти хотод
23-05-11: Үүрийн 6 цагийн алдад нөгөө хүрэхийг хүслэн болоод байсан газартаа буюу Гуахаттидаа ирсэн юм. Хаа сайгүй ногоон өнгөөр будагдсан ногооны талбайнууд, шигүү ойгоор дүүрэн уулсын дунд зүгээр дээрээс нь тавьчихсан юм уу гэмээр байшин барилгууд, шиврээ бороо гээд хөргөх системгүй вагон дотор биенийхээ хэдхэн литр шингэний талыг баран байж ирсэн ганц монголын хувьд нутгийн бор толгодоо харсандаа сэтгэл нь хөдөлж өөрийн эрхгүй нулимс дуслуулах мэт (ооё хаха заза ингэсхийгээд уран зохиолын халил аа төгсгөе), тийм байлаа гэж.
Wednesday, June 8, 2011
Subscribe to:
Posts (Atom)